Энэхүү бүтээгдэхүүн нь үтрээг агшааж, залуужуулах үйлчилгээтэй бөгөөд “Clean & Dry” нэртэй өөр нэгэн бүтээгдэхүүнээс санаа авч өрсөлдөхүйц зах зээлийн шинэ бүтээл болж байгаа гэнэ. “Clean & Dry” бүтээгдэхүүн нь гадна бэлэг эрхтэн, үтрээ орчмын арьсыг цайруулж, эмэгтэйчүүдэд сэтгэл ханамжтай таашаалыг бэлэглэх зориулалттай бүтээгдэхүүн юм байна.
Саяхан тус бүтээгдэхүүнийг “хүлээн авах” ёслолын арга хэмжээ болж Энэтхэгийн алдартай жүжигчин Селина Жэйтли нийтэд танилцуулсан нижгэн үйл явдал тохиожээ.
Кремийн сурталчилгааг “Curry Nation” студи бүтээсэн бөгөөд гэр бүлтэй, төрсөн эмэгтэйчүүдэд зориулж гаргасан бүтээгдэхүүн гэдэг утгаараа тэднийг саяхан хуримласан шинэхэн хос мэт сэтгэгдлийг аваасай гэсэн үүднээс ийнхүү энэхүү сурталчилгааг хийсэн гэнэ.
Мөн нэрт дуучин Мадоннагийн “Like a Virgin” дуунаас сэдэвлэн энэхүү сурталчилгааг хийсэн бөгөөд өөрийгөө шинэхэн шүүслэг амттан лугаа эргээд “онгон” болсон мэт мэдэрч буй эхнэр, “зандан” биеэ анхлан тайлах мэт таашаалыг авч эхнэртэйгээ анх “энгэр зөрүүлж” байсан үедээ очсон лугаа нөхрийн “шинэхэн” мэдрэмж бүхий хос хоёрын хайраар бялхсан сурталчилгаа болсон гэж дүгнэжээ.
PlaySkull.mn