Коллаген- “Нааш ир!”

ae21c65183a79c46a88925087bf1a71e

Инээхдээ үрчийдэг зовхины үрчлээс маань өдөр ирэх тусам нэмэгдээд байх шиг. Дараа завтай болохоороо гоо сайхан орьё доо. Зогс! Энэ буруу шүү хонгор минь. Яагаад дараа гэж? Тэр болтол арьс чинь чамайг хүлээж “тэвчихгүй”. Яагаад гэж үү? Үүнийг унш.

Коллаген гэдэг нь амино хүчил агуулсан нэг төрлийн уураг юм. Хүний биеийн 30%-ийг энэ уураг эзлэдэг. Нас ахихын хэрээр хүний коллагений ялгаруулалт багасч, арьс чанга биш сунамтгай байдалд ордог. Хүний арьс хөгширч, үрчлээтсэн нь арьсанд коллаген дутагдаж, сунамтгай уян хатан шинж чанараа алдсаны шинж юм. Коллаген нь нэг ёсондоо арьсны эд эсүүдийг холбож өгч, тэнэгэр хэвээр нь байлгадаг “жийргэвч” шиг уураг юм. Нэгэнт тогтсон арьсны үрчлээг арилгана гэдэг тийм ч амар биш. Тиймээс арьсандаа гүн үрчлээс тогтохоос өмнө “халамжилж” байх хэрэгтэй.

Коллагенаа яаж хадгалах вэ? 
Натураль коллагеноо алдалгүй хадгалж чадвал чи удаан хугацаанд залуу харагдаж чадна. Харин биеийнхээ коллагеныг алдахгүй байхын гол үндэс нь биеийн идэвхтэй хөдөлгөөн, тэжээллэг хоол хүнс, хангалттай чийгшил, бясалгал, цэвэр агаар юм. Хөдөлгөөн дутагдаад ирэхээр хөгширөлт ч илүү хурдан явагддаг нь гайхмаар зүйл биш юм.

Нарнаас хамгаалах-Натураль коллагеныг хадгалахын тулд хортой нарны туяанаас арьсаа нэн түрүүнд хамгаалж байх ёстой. Нарны хэт ягаан туяа нь натураль коллагеныг алдагдуулж гэмтээдэг. SPF-тэй бүтээгдэхүүнүүд яагаад хэрэгтэй гэдэг нь ингээд ойлгомжтой боллоо.

Хүчилтөрөгчийг нэмэгдүүлэх-Хүчилтөрөгч бол бидний биед зайлшгүй хэрэгтэй шим тэжээлт бодис юм. Хүчилтөрөгчийг бусад бүх витамин, эрдэс боисуудын суурь шим тэжээлт бодис гэж ойлгож болно. Хүчилтөрөгчгүй бол амьсгалах боломжгүй гэдгийг л бид мэдэхээс бидний арьс, эд эс хүчилтөрөгчийн дутагдалд орвол яахыг боддоггүй. Хүчилтөрөгч нь цагаасаа эрт хөгшрөх явдлаа сэргийлж залуу насыг уртасгадаг. Мөн биеийг цэвэршүүлж, хэрэггзй бодисыг гадагшлуулж, нян бактер, вирусыг устгадаг юм. Тиймээс хүчилтөрөгч нь коллагены хадгалагдах хугацааг ч уртасгадаг. Цэвэр агаарт тогтмол гарч, биеэ O2-оор хангаж байгаарай.

Биеийн хөдөлгөөн-Дасгал хөдөлгөөн, йог, амьсгалах дасгал болон төсөөлөн бодох чадвар нь бүгд биеийг хүчилтөрөгчийн эргэлтийг сайжруулдаг. Тиймээс тамирчид, йогчид наснаасаа илт залуу харагддаг юм.

Хоолны дэглэмийн өөрчлөлт-Зөв хооллолт нь биед хангалттай хэмжээний хүчилтөрөгч эргэлдэхэд нөлөөлдөг. Натураль коллагенаа хадгалахын тулд хэт их хэмжээний амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх, хэтрүүлж идэхээс татгалз. Шинэхэн, түүхий эсвэл жигнэсэн хүнсний ногоо жимс, сармис, хүн орхоодой нь хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлнэ. Мөн хангалттай хэмжээний ус уух ч нөлөөтэй. Ус биеийг чинь тэр чигт нь хүчилтөрөгжүүлнэ. Илүүдэл жинтэй, стресс, ядаргаатай, зүрхний өвчтэй хүмүүс хүчилтөрөгчөөр илүү их цангаж байдаг гэдгийг санаарай.

Яаж биедээ их хэмжээний коллаген “үйлдвэрлэх” вэ?

Сармис-Сармис бол коллагены үйлдвэрлэлтэнд нь шаардлагатай сульфурын эх үүсвэр юм. Мөн сармисанд агуулагдах липоик хүчил, таурин нь арьсны зарим хэсэг дэх коллагеныг нөхөн сэргээх үйлчилгээтэй.

Шар буурцагны бүтээгдэхүүн -Бяслаг, буурцагны сүү болон шар буурцагнаас гаргасан бусад төрлийн бүтээгдэхүүнүүд арьсны хөгшрөлттэй тэмцэж, коллагены үйлдвэржилтэнд нөлөөлдөг genistein хэмээх бодис агуулагддаг. Ялангуяа мах орлуулагч шар буурцган бүтээгдэхүүнд энэ бодис хамгийн их байдаг.

Улаан лооль Collagenases буюу бие дэх коллагеныг устгаж байдаг бодистой улаан лооль тэмцэж чадна. Гэхдээ улаан лоолийг түүхийгээр нь биш чанаж болгож идвэл илүү үр дүнтэй.

Гүн ногоон ногоо -Гүн ногоон өнгийн навчит нарийн ногоонууд болох спинач, буржгар байцаа зэрэг нь коллагены үйлдвэржилт болон нийлэгжилтэнд сайнаар нөлөөлдөг.

Омега 3-аар баялаг хоол хүнс -Хүйтэн усны загаснууд болох туна, салмонд омега гурав хэмээх ашигтай өөх тос ихээр агуулагддаг.

Улаан өнгийн ногоо жимс -Улаан лоолиос гадна бусад улаан өнгийн жимсгэнэ жимс нь ч lycopene-ийн эх үүсвэр. Улаан чинжүү, хүрэн манжин зэрэг ногоонд коллагеныг үйлдвэрлэжилтэнд нөлөөлөхөөс гадна хөгшрөлтийн шинж тэмдэг ил харагдахаас сэргийлдэг антиоксидантууд ихээр агуулагддаг.

Коллагентэй бүтээгдэхүүнээс ямар найрлагыг хайх вэ?

CoenzymeQ10 or Nano-Lipobelle H EQ10 /CoQ10/- CoenzymeQ10 бол бие дэх чөлөөт радикалуудтай тэмцдэг. Чөлөөт радикалууд нь л арьс болон биеийн системд эвдрэл үүсгэдэг юм.

Cynergy TK- Cynergy TK бол коллагеныг нэмэгдүүлснээр арьсны уян хатан байдлыг сайжруулдаг найрлага. Энэ нь кератины ашигтай төрөл бөгөөд эсийн өсөлт, бат бөх байдлыг дэмждэг.

Phytessence Wakame- Энэ Японы далайн замаг нь чиний эсүүдийг hyaluronic хүчилийг мөхөөхөөс сэргийлдэг. Энэ хүчил нь коллаген болон эластиныг үйлчлэлээ бүрэн үзүүлэхэд нөлөөлдөг юм.

Vitamin C- Тийм ээ, бидний хуучны танил витамин C нь коллагеныг арьсанд нийлэгжихэд эерэгээр нөлөөлдөг.

Зэсийн пептид- Зэс нь биед хортой ч, пептидтэй хослохоороо үрчлээг багасгаж коллагены ялгаралтыг нэмэгдүүлэхэд ашиглагдаж болдог. Мөн энэ найрлагыг шарх сорьийг арилгахад ч хэрэглэдэг аж.

Амино хүчил- Амино хүчилтэй крем, лосьон, цэвэрлэгч нь коллагены ялгарууллат, нийлэгжилтэийг дэмждэг. Ялангуяа valine, tetra-peptide, tryptophan гэсэн төрлийг амино хүчлүүд нь хамгийн өндөр нөлөөтэй юм. Тиймээс амино хүчилтэй тоснуудын найрлагаас энэ гурвыг онцлон хараарай.


Коллаген- “Нааш ир!”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex