Золголтын үеэр бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг зөвлөж байна

olloo_mn_1549326129_unseh

Хүний биеийн гадаргуу дээр өвчин үүсгэгч 4-5 төрлийн вирус байдаг. Тиймээс сар шинийн баяраар золгохдоо бага насны хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг тооцоолж үнсэлгүй зөвхөн духан дээр нь үнэрлэхийг НЭМҮТ-өөс зөвлөж байна.

Сар шинийн баяраар хүүхдүүд хордлого, насанд хүрэгсэд нойр булчирхайн өвчинд ихээр өртдөг. Тэгвэл майонез, өндгөн бүтээгдэхүүнээр хутгасан зууш тодруулбал, нийслэл салат зэргийг тасалгааны температурт, ширээн дээр 3 цагаас илүү хугацаанд байлгахгүй байхыг зөвлөж байна. Мөн баярын шүүс болох чанасан ууц, өвчүүнд энэ хамааралтай аж.

Сар шинийн баяраар хүүхдийнхээ дархлаа сэргээх 8 цэгт гавар түрхэх, айлаас айл хооронд зочлохдоо гарыг нь угаах эсвэл бактери устгагч хэрэглэх, айлууд энэ нөхцөл бололцоогоор хангахыг зөвлөж байна. Мөн дотоод орчны бохирдол, тоосжилтоос сэргийлж, улавч хэрэглэх болон гадуур гутлаа үүдэнд тайлж орох нь хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Санамж ба зөвлөмж

Томчууд балчир хүүхдээ өхөөрдөн уруул дээр нь үнсэж байгааг харсан нэгэн ээж өөрт тохиолдсон сургамжит явдлаа фэйсбүүк хуудсаараа дамжуулж бусдад анхааруулсан байна. Тодруулбал, хомхой долоосон хүн бусдад вирусыг маш амархан халдааж болно. Хомхой долоосон үед болон цэврүү арилсны дараах хэд хоногт үнсэлцэх, аяга таваг дундаа хэрэглэх, хүрэлцэх байдлаар шууд халдана. Хомхой долоосон үед гараа байнга угаах хэрэгтэй бөгөөд цэврүүнд гараа хүргээд дараа нь нүдэндээ хүргэх тун аюултай аж. Тиймээс эцэг эхчүүддээ анхааруулахад хэрэв таныг хомхой долоосон бол хүүхдээ бүү үнсээрэй!

Эцэг эх бүр хүүхдээ хордуулах аюултай байдаг. Ялангуяа амьсгалын замын халдварт вирус (RSV) тээж байгаа үед хүүхдэд амархан халдварладаг байна. Энэ вирусээс болж нялх хүүхдүүдийн уушгинд нөлөөлж, амьсгалахад төвөгтэй болдог аж. Нярай хүүхдийн гуурсан хоолой маш нарийн байдаг агаад энэхүү вирусээр халдварласанаар гуурсан хоолой үрэвсэж амьсгалахад бүр л их хүндрэл үүсдэг байна. Цаашлаад уушиг үрэвсэлвэл насанд хүрэгчидийн ч амь насанд хөнөөлтэй.

Мөн л уруул дээр үнсч болохгүй шалтгаан бол таны хүүхэд ямар нэг хүнсний бүтээгдэхүүнээс харшилтай байлаа гэж бодоход тэр хүнсийг хэрэглэсэн зочин танай хүүхдийг үнсэхэд харшилийг нь өдөөж өгдөг байна.

Цагаан сараар бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг зөвлөж байна

Түүнчлэн бид хэдэн зуун төрлийн химийн элемент нүүрэндээ наа_ сүрчиг ханхлуулчихаад хүүхдээ үнсч, хацраараа үрэн эрхлүүлдэг. Энэ нь зүгээр л нялх үрдээ арьсыг нь цочроох химийн элементүүд наачихлаа л гэсэн үг юм!

Нярай хүүхдийн шүд дөнгөж ургаж эхэлж буй үед эцэг эхчүүдийн буруугаас болж үрэвсэх үе бишгүй л гардаг. Гол шалтгаан нь эцэг эх болон бусад хүмүүсийн шүлсээр дамжуулан авсан нян, бактери хүүхдийн аманд орсноор буйлны үрэвсэл үүсгэдэг байна. Уруул дээр нь үнсэх, өөрийн идэж байсан аяга халбагаараа хүүхдэдээ хоол өгөх зэрэг нь энэ халдвар дамжих шалтгаан болдог. Мөн хүүхдийнхээ хоолыг хөргөх гэж үлээдэг хүмүүс аль болох шүлсээ үсчүүлэхгүй хүүхдийнхээ хоолыг хөргөхийг хичээгээрэй!

Дөнгөж төрсөн хүүхдийн дархлалын систем эхний хэдэн сардаа тун эмзэг байдаг. Хэдий пробиотикууд (probiotic) болон хөхөөр хооллох нь тэдний дархлалын системийг дэмждэг ч эхний хэдэн сар тун хэврэг байдаг аж. Нялх хүүхэд нь маш жижиг зүйлээс ч өвчин тусч болзошгүй тул бактерийн эсрэг савангаар гараа тогтмол угааж байх нь зүйтэй юм. Хэрэв та ханиад хүрсэн бол хүүхдээ үнсэх тухай бодоод ч хэрэггүй. Нялх хүүхдийн дархлалын систем тэдгээр ханиадтай тэмцэж чаддаггүй аж.

Гэдэсний вирус нь маш халдвартай байдаг тул энэ төрлийн вирустэй хүн хүүхдийг үнсэхэд л халдварлах эрсдэлтэй байдаг. Халдвар авснаар нялх хүүхдэд ходоод өвдөх, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Хамгийн аюултай зүйл нь хүүхэд шингэн алддаг ба энэ үедээ хөхөөрөө хооллож чаддаггүй аж.


Золголтын үеэр бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг зөвлөж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.