“Өвгөн хуурч” хэрхэн бүтсэн бэ?

10

“Зууны мэдээ” сонин шинэ оны эхний өдрөөс эхлэн уншигч та бүхэндээ шинэ булангуудаа хүргэж байгаа билээ. Энэ удаа “Арт галерей” буланд Төрийн шагналт, Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Үржингийн Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч” хэмээх уран бүтээлийг хүргэж байна. 

Морин хуур барьсан, урт цагаан сахалтай өвгөний зургийг мэдэхгүй хүн гэж үгүй. Тэрээр энэ бүтээлээ 1958 онд буюу 53 настайдаа зуржээ. 1950-аад оны үед эрдэмтэн, зохиолч Б.Ринчен гуай Ү.Ядамсүрэнд хуурч, ерөөлч хүний дүр бүтээхийг санал болгосон аж. Тиймээс Ганданд лам байсан, урт цагаан сахалтай нэгэн өвгөнийг натурт суулгаснаар “Өвгөн хуурч”-аа монгол зургийн шороон будгийн аргаар зурсан нь зургийн зохиомж, дүрслэл, өнгөний зохицол, өгүүлэмж нь гайхалтай учраас Монголын сор бүтээлийн нэг болжээ. Зураач бүтээлээ монгол зургийн уламжлалт аргаар нимгэн цаасан дээр дэвсгэр өнгө тавьж, түүн дээр хар зурагаа буулган, цэвэр тод өнгийн шороон будгаар өнгө таглаж, хөнгөн дагнаас уусгалтаар гэрэл, сүүдрийг нь тодруулан гаргажээ. Тухайлбал, хуурч өвгөний царай, гарыг дүрслэхдээ үл мэдэг гэрэл, сүүдрийг шингэн будгаар дагнааслан зурсан байна. Үүний дараа нарийн бийрийн үзүүрээр дүрс, хэсэг бүрийг ялган хүрээ зураасаар тодруулан татаж, улмаар нухмал алтаар хээ хуар, чимэглэлүүдийг гүйцээн зурсан аж.

Ү.Ядамсүрэн гуайн зээ охин Я.Булган өвөөгийнхөө мэргэжлийг өвлөхийн зэрэгцээ нэрэмжит “Анима” дүрслэх урлагийн дунд сургуулийг байгуулан захирлаар нь ажиллаж байна. Тэрээр “Өвөө маань үндэсний гэсэн бүхнээ чин сэтгэлээсээ хайрлан хүндэлж, хадгалан хамгаалах, соёлын өв уламжлалаа хойч үедээ өвлүүлэхийн төлөө тууштай тэмцэгч нэгэн байсан. Би гаднаа намын гишүүн боловч, дотроо бол лам хүн юм шүү дээ гэдэг байлаа. Мөн 1947 онд зурсан “Чингис хаан”-ы хөрөг зурагтай өвгөн хуурчийн нүүрний ерөнхий төрх, сахал, малгай нь төстэй. Чингис хааны дүр дайчин эрэмгий шинжтэй байдаг бол өвгөн хуурчийнх зөөлөн, дулаан төрхтэй байдаг. Энэ зургийг харахад бидний өвөг дээдэс өвгөн хуурчийн дүрд хувирч, морин хуурын намуухан аялгуугаар монголчууд агуу түүх, соёл, зан заншил, өв соёлтой ард түмэн гэдгийг хойч үеийнхэндээ сануулж буй мэт” хэмээн дурсан ярьж байсан.

Урлаг судлаач О.Доржготов “Өвгөн хуурч”-ийн талаар “Үзэгчдийн зүг намуухан мишээж, хуураа татан суугаа өвгөн хар булган нударгатай, хурган дотор, гуулин товч, луун хээтэй улаан хамбан дээлэн дээр ногоон дурдан бүс ороож, хэт хутга зүүжээ. Хар булган малгайн оройг улаан өнгөөр оёж, сампин зангидсан бөгөөд хөх торгон өмд өмсөж, ногоон эмжээр, улаан хараатай, ширмэл угалзтай монгол гутал жийжээ. Улаан дэлтэй сартай морины толгойн сийлбэртэй хуурын улаан, ногоон өнгө хосолсон царан дээр өлзий, угалз хээ зурсан байна. Өвгөн хуурч алхан болон угалз хээтэй ширмэл эсгий ширдэг дээр бохирон суусан нь зохиомж, өнгөний шийдэл” хэмээн дүгнэн хэлсэн байдаг.

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин


“Өвгөн хуурч” хэрхэн бүтсэн бэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex