Нэрт дуучин Рианнагийн нулимс

Нэрт ток шоуны хөтлөгч Опра Уинфригийн ээлжит зочноор 24 настай дуучин Риана уригдсан байна.

Тэд дуучны төрөлх нутаг болох Барбодос дахь гэрт нь ярилцлага хийжээ. Харин ярилцлагын үеэр Рианна өөрийн хуучин найз залуу Крис Брауны тухай болоод салалтынхаа тухай ярихдаа тэсгэлгүй уйлсан байна.

Тэрээр “Би өөрийн найз залуу гэхээс илүүтэй сайн найзаа алдсан мэт санагддаг. Бүх зүйлсийг би гэрэл гэгээтэйгээр төсөөлж хар бараан ямар ч зүйлсийг харах сөхөөгүй байсан. Нэг ёсондоо ямар ч хяналтгүй байсан. Гэтэл би тэр үед энэ байдалдаа дүгнэлт хийн сайн бодох хэрэгтэй байсан юм. Бодол санаагаа цэгцлэх болоод аливаа зүйлсийг тооцоолж бодоход надад хэцүү мэт байдгаас болж одоо ийм байдалд хүрсэн байж болох юм” гэжээ.

Тэрээр Браунд өшөө хорсол санахаасаа илүүтэй түүнд тусламж хэрэгтэй мэт санагддаг гэжээ. Рианна энэ талаар хэлэхдээ “Би түүнд тусламаар байдаг байсан. Ганцхан түүнийг хүмүүс үзэн ядаж байгаа мэт л байдаг байлаа. Хүн уур уцаар, гомдол цөхрөлөөсөө болж алдаа гаргаж өөрийгөө илчлэх тохиолдол байдаг. Тэр алдаа гаргасан нь үнэн. Гэхдээ түүнд ч бас тусламж хэрэгтэй байсан юм. Гэтэл түүнд хэн тусалсан юм бэ. Түүнийг гэх хүн хэн ч байгаагүй. Учир шалтгааныг нь үл мэдэж байж бүгд л түүнийг араатан хэмээн чичилж байсан. Харин би тэр үед Крист маш ихээр санаа зовж байсан” хэмээн ярилцлагын үед уйлжээ.

Түүний хуучин найз залуу Крис Браун түүнд гар хүрч тэд 2009 онд салцгаасан юм. Крис харин хуулийн дагуу хариуцлага хүлээн албадан хөдөлмөр эрхэлж байсан ба энэ явдлаас болж түүний нэр хүнд маш их унаж хамтран ажиллаж байсан студи болон компаниуд гэрээгээ цуцалж байсан юм.

Б.Сондор /GoGo/продвижение сайта в топ 5продвижениераскрутка сайтапоиск телефона по imei онлайнсанаторий аквалоокредитка по паспортуmaria bingo 50 kr gratisbritish independent escortslot oyunlarWilliam hill home of bettingнациональный парк тарангире сафарисрочно нужны деньги на карту сбербанкас ilovevitaly ru ¤ yahooеюсафари тур агенствонужна ли прививка от желтой лихорадки в танзаниикурорты танзаниикак брать кредит под залог недвижимостилояльность клиентовтайланде паттайя или пхукет горящие путевки хабаровскпосуда на заказcaracature makerэлитный дизайн москваяндекс продвижение сайта ценаконвектор thermorзаболевания сосудистыекупить деревянный дом


Нэрт дуучин Рианнагийн нулимс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.