Ирээдүйн нөхөр Том Брэдитэйгээ танилцахаас нэлээн өмнө супермодель Жизель Бюндхен жүжигчин Леонардо ди Каприотой үерхэж байсан билээ. Холливудын жүжигчин эртэй тэрээр бараг таван жил үерхсэн. Гэвч тэдний хайр дурлалын түүх 2005 онд салалтаар дууссан.
Porter сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Бразилийн үзэсгэлэнт бүсгүй яагаад тийм зүйл болсныг ярьжээ. “Тамхи, архи, их ажлаар өөрийгөө хуурч, саатуулж байсныгаа ойлгоод би өөртөө үнэлэлт, дүгнэлт хийж эхэлсэн. Харамсалтай нь тэр үед ди Каприо намайг сэтгэл санаагаар дэмжээгүй. Тиймээс бид хоёр хоёр тийш болсон доо” хэмээн ярьжээ.
Том Брэдитэй гэрлээд Жизель бараг 10 жил болжээ. Тэд хоёр хүү, нэг охинтой билээ.

Эх сурвалж www.wikimon.mn