Өөртөө хайртай яваарай

68

Хүмүүс минь үхэл ирж авч одохоос өмнө өөртөө жаахан биш том анхаарал тавь.
Зураг л үлдэнэ Зул асна
Хэн ч чиний өмнөөс өвдөж чадахгүй
Хэн ч чиний өмнөөс үхэж болохгүй
Та ямар ч тэрбумтан байсан мөнгө төлөөд өөрийнхөө өмнөөс өвдөж шаналгаж чадахгүй, үхэж үгүй болгож дөнгөхгүй.
Ямар ч мундаг хувилгаан, үзмэрч, бөө шидтэн байсан ч таны зовлонг хэн ч тайлж чадахгүй, таны жаргалыг хэн ч мэдэрч мэдэхгүй.
Дурлаж явсан алтан мөчөө та л дурсаж чадна
Дутуудаж зүдэрсэн он жилүүдээ та гашуудан гуниглаж ойлгоно.
Хэнбугай ч таны биед хувилж чадахгүй
Хэсэгхэн ч таны ой санамжинд орж чадахгүй.
Өөрийгөө хувааж
Өрөөлд зарцуулах цагаа багасга
Өөрөөс чинь өөр хүн хийхгүй юм шиг
Юм бүхэнд хутгалдаж явдагаа боль.
Чамтай чамгүй эргэлдэж байдаг амьдрал
Чамаар дутахгүй урсаж байдаг орчлон.
Эрүүл мэндээ бод
Энэ амьдралд эрүүл бие саруул ухаан
Эмх цэгцтэй хэвшил, элдэв хорт зуршилгүй амьдрал л хүнийг хэдэн өдрөөр сунгаж байдаг юм.
Хэрвээ чи эрүүл мэндээсээ, энэ цогцосноосоо мөнгө цаг заваа харамлаж байвал орчлонд байхгүй
харамч тэнэг гэсэн үг
Оршуулганд чинь зарах мөнгөнөөс хямдхан бие гэсэн үг шүү.
Өөрийн амьдралд санаа тавь
Өрөөлийн зовлонг мэдэхгүй байж
Өөр хүний асуудалд ороод хэрэггүй
Хэн ч хүний амьдрал, сэтгэл, үзэл бодол, үүсэх харьцаа, үнсэх тачаал, уйлах нулимсыг зааж, зааварлаж чадахгүй.
Чадах боломж бурханд ч байхгүй, чөтгөрт ч олдохгүй.
Та өөрөө эзэн гэдгээ дахин нэг сайн ойлго
Урд уулын нар нэг л өдөр харанхуйлна.
урсан өнгөрөх цаг нэг л өдөр зогсоно
Тэр цаг ирэхэд тэнэг явснаа ойлгоод яахав
Тэнгэр ирж дарахад мулгуу мангараа гайхаад, гаслаад яах билээ.
Одоо ойлго оройтоогүй байна
Мэдээгүй үхсэнээс мэдээд, мэдрээд
Өөртөө эрх чөлөө өг
Өөртөө жаргалыг зөвшөөр
Өөрөөсөө зовлонг салга, хөө, зайлуул.
Ганцхан амьдрах гайхамшигт энэ амьдралд чадахаараа чанартай амьдар хүссэнээрээ хүлээсээ тасал.
Өөртөө хайртай яваарай.Ч.Сүрэнжав


Өөртөө хайртай яваарай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.