НЯРАЙГ БУРУУ УНТУУЛАХААС СЭРГИЙЛЭХ ЭЭЖИЙН ЗӨВЛӨГӨӨ

51685677_1859629090831696_2054363160680333312_nНялх хүүхдүүдийн хувьд унтах нь тэдний эрүүл мэнд , өсөлт хөгжилтөд шууд нөлөөлдөг . Унтаж байх явцад нь биед нь өсөлтийн даавар ялгарч байдаг тул нойр хангалтгүй байх нь хүүхдийн өсөлт бойжилтод нөлөөлнө . Иймд ээж аавуудад хүүхдээ доорх байрлалуудаар унтуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна .

1. Угжийг нь зуулгаж унтуулах

Угжны хөхөлтөө зуугаад унтсан хүүхэд сэрэх бүртээ угжаа хөхөж сүүнээсээ уух болно . Ийм замбараагүй хооллолт нь хүүхдийн хоол боловсруулалтад нөлөөлж хоол нь шингэхгүй , хүүхдийн амьсгалахад төвөгтэй , тайван унтаж чадахгүй байх , хахах амьсгал хаагдах зэрэг аюултай . Түүнчлэн хүүхдийн буйл , шүдний хөгжилд муугаар нөлөөлж шүд хорхойтоход хүргэнэ .

2. Хүүхдээ айлгаж унтуулах
Хүүхдээ хурдан унтуулахын тулд ээжүүд хурдан унтахгүй бол чоно ирлээ шүү гэх мэтээр айлгадаг . Гэтэл энэ нь нялх хүүхдийн мэдрэлийн системд хүчтэй цочрол өгч хүүхдийг харин ч унтаж чадахгүй , эсвэл тайван нойрсож чадахгүйд хүргэнэ . Түүнчлэн , айснаасаа болоод хүүхэд хар дарж зүүдлэх буюу муу унтана .

3. Хүүхдээ хэтэрхий орой унтуулах
Ээж аавууд нь оройтож унтах зуршилтай байдгаас нялх үрс нь мөн тийм зуршилтай болох нь бий . Гэтэл , өсөлтийн дааврын ялгарах оргил цаг нь шөнийн 22-24 цаг байдаг тул оройтож унтахад хүүхдийн өсөлтийн дааврын ялгаралт буурч , биеийн өндөрт нөлөөлөх ба нойр дутуу байх , хэвийн амьдралын хэв маягт нь нөлөөлнө . Иймд та бүхэн хүүхдээ эрт унтуулж сургаарай .

4. Хүүхдээ савлан хөдөлгөж унтуулах
Хүүхэд нь уйлаад унтахгүй байхаар ээжүүд хүүхдээ тэвэрч савлан хөдөлгөх эсвэл хүүхдийн орны бүүвэйлэгчид бүүвэйлэх , тэргэн дээр түрэх зэрэг арга хэмжээ авдаг . Гэтэл энэ нь тун ч аюултай арга юм байна . Хүүхдийн их тархи нь гүйцэд хөгжөөгүй байдгаас ингэж савлаж сэгсчээд байхаар их тархи нь гавлын ясан дотроо тасралтгүй хөдөлж , тархины жижиг судсууд хагарах , багаар бодоход оюун ухаан муудах , цаашилбал үе мөчүүд саажих , үхэлд хүргэх ч аюултай байна . Ийм явдал болохгүй байлаа гэхэд хүүхэд савлаж хөдөлгөхгүй л бол унтаж чадахгүй муу зуршилтай болно .

5. Хүүхдээ доош харуулж унтуулах
Хүүхэд зөв байрлалаар унтаж байгаа эсэх нь хүүхдийн өсөлт бойжилт , эрүүл мэндэд шууд нөлөөлнө . Зарим ээжүүд хүүхдээ доош харуулж унтуулах дуртай байдаг бөгөөд энэ нь аюулгүй байрлал мөн эсэхийг мэддэггүй . Гэтэл энэ нь амьсгалахад хүндрэл учруулдгаар үл барам амьсгал боогдож нялх хүүхдийн гэнэтийн үхэлд хүргэх ч аюултай байна . Нэг үе барууны орнуудад хүүхдийг доош харуулж унтуулахыг ихээр зөвлөдөг байсан боловч сүүлдээ энэ нь нялх хүүхдийн гэнэтийн үхлийг ихэсгэж байгааг илрүүлж орчин үед хажуу тийш харуулж унтуулахыг зөвлөдөг болжээ .

6. Хүүхдээ өвөртөлж унтах
Зарим ээжүүд хүүхдээ өвөртөлж унтах дуртай байдаг . Удаан хугацаагаар хүүхдийг өвөртөлж унтах нь хүүхдийг ээждээ хоргодомхой ,бие даах чадвараар дутмаг болгодог бөгөөд сургуульд орсон ч ээжтэйгээ л унтахыг хүсдэг болно . Мөн ээжүүдийн унтах байрлалаас хамааран гүн нойронд автсан хойноо эргэж хөрвөөх , хүүхдийнхээ нүүрэн дээр дарах бүр хүүхдийнхээ амьсгааг боогдуулж гэнэтийн үхэлд хүргэх эмгэнэлтэй явдал ч гарч болзошгүй . Зарим ээжүүд хүүхдээ энхрийлэн тэвэрч унтах дуртай байдаг ч энэ нь хүүхдэд цэвэр агаар амьсгалж чадахгүй ээжийнхээ амьсгалж гаргасан “хэрэггүй”амьсгалаар амьсгалах нь хүүхдийн эрүүл мэндэд маш хортой байдаг . Үүнээс гадна хүүхдээ тэвэрч унтах нь хүүхдийн чөлөөтэй хөдлөхөд саад учруулж , дөрвөн мөчөө чөлөөтэй хөдөлгөхгүй байсаар цусны эргэлт нь саатах , цаашилбал өсөлт бойжилтод нь ч муу нөлөөтэй юм байна .

7. Унтлагын өрөөг гэрэлтэй байлгах
Аав ээжүүд өөрсдөө оройтож унтах зуршилтай байдгаас хүүхэд унтаж байхад гэрэл ассаар байдаг нь хүүхдэд маш муу нөлөө үзүүлнэ . Шөнө гэрэл асаалттай байх нь хүүхдийн унтах цагийг богиносгож , өсөлтийн даавар ялгарахад нөлөөлснөөр хүүхдийн өсөлт бойжилт мөн хязгаарлагдах болно .

8. Хүүхэд хөнжилдөө шургаж унтах
Ялангуяа өвлийн улиралд хүүхдээ даарахаас айгаад ээжүүд хүүхдээ бин битүү хучдаг . Гэтэл нялх нярай хүүхдийн бодисын солилцоо нь том хүмүүсийнхээс илүү байдаг тул хүүхэд амархан хөлрөх, амьсгалахад саад учрах нь бий .

9. Хүүхдээ халдаг гудсан дээр унтуулах
Өвлийн улиралд ээжүүд хүүхдээ дулаан унтуулах гээд халдаг гудсан дээр унтуулдаг . Гэтэл халдаг гудасны халуун нь хурдан нэмэгддэг тул хүүхдийн биеийн чийглэгийг алдагдуулж хүүхэд ус дутагдах , тайван бус болох , зогсолтгүй уйлах , цаашилбал эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлнэ . Хүүхдийг шөнөжин халдаг гудсан дээр унтуулж бүр хэрхэвч болохгүй . Хэрвээ үнэхээр зайлшгүй шаардлагатай бол эхлээд гудсаа халаагаад , хүүхдээ оронд нь оруулангуутаа унтраах хэрэгтэй .


НЯРАЙГ БУРУУ УНТУУЛАХААС СЭРГИЙЛЭХ ЭЭЖИЙН ЗӨВЛӨГӨӨ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.