ЭХНЭРЭЭ ЧИМЭЭГҮЙХЭН ХӨНӨӨЖ БАЙДАГ ЭРЧҮҮДИЙН ҮЙЛДЛҮҮД

905

Хайр сэтгэлийн харилцаа гэдэг цэцэг шиг, өдөр бүр тордож, усалж байх хэрэгтэй. Эс бөгөөс гандаж, хатдаг. Жижигхэн үйлдэл хүртэл хайрыг ноцоож эсвэл унтрааж чадна. Яг үнэндээ, бүх зүйл тэр жижигхэн, чухал биш мэт санагддаг үйлдлүүдээс хамгийн их шалтгаалдаг.

Зарим эмэгтэйчүүд нөхөр нь тэдэнд анхаарал тавихаа больсныг мэдэрдэг ч, юу ч хэлдэггүй. Энэ маш аюултай. Ийм нөхцөл байдал үүссэн үед арга хэмжээ авахгүй өнгөрвөл харилцаа тань удаанаар мөхөх болно.

Нөхрүүдээ, таны хийсэн зарим үйлдэл эхнэрийг тань гомдоожбайдаг. Хэрэв эхнэр тань анх гэрлэж байсан үеийнхээсээ тэс өөр хүн болсон бол та доор дурьдагдсан үйлдлүүдийг хийдэг байж магадгүй юм. Оройтоогүй байгаа дээрээ ухаараараай.

Анхаарал бага тавьдаг

Эхнэр тань таныг ажил ихтэй, үүрэг харицлага өндөртэй хүн гэдгийг сайн мэднэ. Тэр ч мөн адил завгүй хүн. Гэхдээ орой гэртээ ирээд таныг хамт сууж, ярилцах багахан цаг гаргах болов уу хэмээн найдаж байдаг. Эхнэр тань зурагт, видео тоглоом эсвэл гар утастай чинь өрсөлдөж, цагаас тань хумслахыг хүсэхгүй. Түүнд зүгээр л таны анхаарал, халамж хэрэгтэй. Эхнэр тань таны амьдралын хамгийн чухал хүн биш гэж үү? Үйлдлээрээ үүнийг нотлох хэрэгтэй.

Магтдаггүй

Эмэгтэй хүн нөхрөөсөө магтал сонсох дуртай. Тэр өөрийгөө бусдад хайрлагддаг, онцгой хүн гэдгээ мэдэрч байдаг юм. Иймд магтаалын үгийг эхнэрээсээ бүү харамла. Түүнд таны гайхшралыг төрүүлдэг зан чанар байж л таараа. Хоёулахнаа байхдаа ч магт, гэр бүл, хамаатан саднуудын дэргэд ч магт. Хүүхдүүд ч гэсэн аав нь ээжийг нь хэр их үнэлдэгийг мэддэг байх ёстой.

Болзоонд явдаггүй

Хосууд хуримаа хийснийхээ дараа ч, хүүхэдтэй болсныхоо дараа ч гэсэн болзоонд явж байх хэрэгтэй. Зөвхөн та 2-т зориулсан онцгой үдэшийг зохион байгуулж, тэр цагийг зөвхөн хоёр биендээ зориулаарай.

Хэт их шүүмжилдэг

Хамтын амьдрал гэдэг бие биеийнхээ сайныг ч, саарыг ч мэдэх боломж олгодог. Гэхдээ мэдлээ гээд хоёр биенээ байнга шүүмжлээд байх хэрэггүй. Хүн зөвхөн шүүмжлэл сонссоноор өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буурч, арчаагүй, олхиогүй юм шиг санагдаж эхэлдэг. Төгс хүн гэж байдаггүй шүү дээ. Эхнэрээ шүүмжлэхийн оронд өөрийнхөө сул тал дээр анхаарч, хамтдаа өсөн дэвжихэд тэмүүлээрэй.

Бусадтай харьцуулдаг

Та эхнэрээ хэн нэгэнтэй харьцуулдаг уу? Хэзээ ч, хэнтэй ч харьцуулж болохгүй! Гаднаа ил гаргахгүй ч, дотроо гомдож, шаналж байдаг юм шүү.


ЭХНЭРЭЭ ЧИМЭЭГҮЙХЭН ХӨНӨӨЖ БАЙДАГ ЭРЧҮҮДИЙН ҮЙЛДЛҮҮД
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.