Крис Прэтт шавхруугаар хооллодог байжээ

79
Холливудын жүжигчин Крис Прэтт нэрт жүжигчин Арнольд Шварценеггерийн хүргэн болох гэж байгааг бид мэднэ. “Галактикийн хамгаалагчид” кинонд гол дүр бүтээсэн Прэтт цагтаа зөөгчөөр ажиллаж байсан гэдгээ дурсан ярив. Тэрбээр саяхан нийгмийн сүлжээнд Bubba Gump Shrimp Company зоогийн газрын ширээний ард сууж буй зургаа тавиад, тэнд зөөгчөөр ажиллаж байхдаа үйлчлүүлэгчдийн орхисон хоолны үлдэгдлээр амь зогоодог байснаа бичжээ.
Крис “20 жилийн өмнө би тэнд зөөгчөөр ажилладаг байсан. Тэнд очих тоолондоо би хүмүүсийн үлдээсэн шавхруугаар хооллодог байснаа санадаг юм” хэмээн дурсжээ. Жүжигчин залуу хүмүүст хоол идээд гарахдаа нийт үнийн дүнгийн 20 хувиас доошгүй хэмжээний цайны мөнгө үлдээж байхыг уриалсан байна. Крисийг зөөгчөөр ажиллаж байхад нь нэгэн найруулагч түүнийг хараад кинонд тоглохыг урьсан байдаг.

Эх сурвалж www.wikimon.mn


Крис Прэтт шавхруугаар хооллодог байжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.