Чамайг ийм хүмүүс хэзээ ч мартахгүй!

indexkjhkjh

Нэг удаа найз маань “Ер нь хүнд мартагдахгүй байя гэвэл мөнгө зээлээд зугтчих хэрэгтэй” гэж тоглоомоор хэлж байсан юм. Бодоод байхад хүнд жинхэнэ сэтгэгдэл төрүүлэхүйц зүйлсийг хийх нь өрөөлийн дурсамжинд өөрийгөө мөнхлөх нэгэн сэжүүр, шалтгаан болдог юм шиг ээ. Хүн хамгийн их сэтгэлийн хөдлөл мэдэрсэн үеүдээ мартдаггүй юм гэнэ лээ. Чамайг дурсамжиндаа, зүрхэндээ мөнхөлж, чамайг хэзээ ч мартахгүй болсон хүмүүсийн жагсаалтыг  хүргэж байна.

Чи түүнд одоогийн өөрийгөө олоход нь тусалсан бол:
Хэрвээ ямар нэгэн байдлаар чи түүнд өөрийнх нь хамгийн сайн “хувилбар”-ыг олоход тус хүргэсэн бол тэр чамайг хэзээ ч мартахгүй. Заримдаа хүнийг өөрчилөхөд хэдэн сар жил ч хангалтгүй байхад урьдач тохироо нь бүрдсэн, эсвэл ухамсартай хүнийг өөрчилөхөд ганц үг л хангалттай байдаг. Чамд хэлдэггүй л болохоос ачийг чинь үргэлж санаж, хийсэн зүйлд чинь тэд талархаж явдаг.

Чи түүний зүрхийг шархлуулсан бол:
Муу санах гэдэг утгаараа биш ээ. Чамайг тэр сэтгэл зүрхнийх нь хаалгыг онгойлгож хаячихаад явсан хүн гэдгээр нь зүгээр л мартдаггүй. Магадгүй түүнд чамаас, чиний өгөөгүй хайраас илүүтэй тэсвэр тэвчээр, даван туулах хүч чадал л хэрэгтэй байсан байх.

Чи түүний зүрхийг “эдгээсэн” бол:
Хаашаа явахаа ч мэдэхгүй, хэнд ч итгэх “итгэл”-гүй үед нь чи түүнийг анагааж чадсан бол тэр чамайг хэзээ ч мартахгүй. Халуун дулаан сэтгэл, халамж, хариу нэхдэггүй хайраар хайрлуулсан хүн өөр хэнд ч гэсэн эдгээр зүйлсийг өгөхдөө гар татдаггүй болдог юм шүү.

Чи түүнд хайр ямар хүчтэйг мэдрүүлсэн бол:
Хорвоо дээр хайр хамгийн агуу. Хамгийн агуу зүйлийг түүний сэтгэл зүрхэнд хүртэл нь мэдрүүлсэн бол тэр чамайг хэзээ ч мартахгүй. Урьд нь хийдэг байсан ажилдаа түүртэн, албаарнэг хоног таслан байж ганцаар кафед суусан өдөр хажууд минь охинтойгоо хамт бялуу идэж буй залуухан аав байж билээ. Залуу аав их л жаргалтайгаар “Миний охин, хоёулаа ээждээ юу, юу авч орох уу?” гэсэн чинь охин идэж байгаа бялуугаа бяцхан булцгар гарнаасаа алдчихгүйг хэрэндээ л хичээн аав руу гаа харж байгаад “Яг энэ шиг гоё амттайг авъя. Гэхдээ хоёулаа парк орчихоод харина шүү, за” гэж үүрэгдсэн юм. Лав тэднийг гэртээ харихад сайхан инээмсэглэдэг, амттай хоол хийж буй жаргалтай эзэгтэй тосох байх аа. Жинхэнэ хайр ийм л байдаг болов уу гэдгийг анх мэдрүүлсэн “харийн” хүмүүсийг одоо ч мартаагүй л явна.

Чи түүнд хэцүү үед нь тусалсан бол:
Тэнүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг дээ. Гэхдээ хүн бүрт тэмээ бүү хэл тэвнээр туслах найз байдаг бил үү? Харин хүнд хэцүү үедээ чиний тусыг авсан бол эргээд чамд хариуг нь барихаа тэр үргэлж мэдэж байдаг. Бас хэзээ ч чамайг мартахгүй. Дурсамжиндаа ямар хүнийг үүрд мөнхөлснөө хуваалцаарай!


Чамайг ийм хүмүүс хэзээ ч мартахгүй!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.