Түүнийг илүү сайн мэдэж болох хөгжилтэй аргууд

20587_758549297592384_402974574319652991_n

Буйдан дээр суугаад удирдлагын товчлуурыг угсруулан дарсаар суугаа хайрт залуугаа сүүлийн үед сайн мэддэггүй, таньдаггүй юм шиг сэтгэгдэл төрөөд байна уу? Магадгүй өнөөдрийг хүртэл чи л өөрийгөө түүний хувьд сонирхолтой байлгах гэж хичээснээс биш, өөрөө түүний талаар нэг их сонирхож байгаагүй ч юм билүү.

Мөрөөдлөө хуваалц
“Аливаа хүнийг өнгөрснөөр нь биш, одоогоор нь биш харин мөрөөдлөөр нь шинж” гэсэн үг байдаг. Хоёулаа хоёр талд суугаад цаасан дээр өөрсдийнхөө 5 хүсэл мөрөөдлийг жагсааж бичээрэй. Дууссаныхаа дараа нэг нэгнийхийгээ таана. Магадгүй чи заримыг нь ядах юмгүй таах байх, харин заримыг нь сонсоод гайхаж магадгүй юм шүү. Араб хэл сурах, хүүхэдтэй болох гэж байх ч юм билүү?

Өнгөрсөн амьдралынхаа бүтэлгүйтлүүдээс хуваалц
Дурсамжаа хуваалцах нь ямар ч хүмүүсийг хооронд нь дотно болгодог. Баргийн хүнд хэлдэггүй хөгжилтэй хэрнээ, тэнэгдүү бүтэлгүйтэл, эсвэл бүр гунигт дурсамжаа хуваалцах нь та хоёрыг илүү ойртуулна. Үүний тулд бас л цаас аваад 5 дурсамж бичээд нэг нэгэндээ түүнийхээ талаар ярьж өгөөрэй.

“No sex” долоо хоногийн аян
Секс хосуудын харилцааг улам дотно болгодог гэдэг. Гэхдээ сексгүй байх хэсэгхэн хугацаа та хоёрын харилцааг улам ч дотно болгож магадгүй. Ор хөнжилийг хойш тавиад, энэ хооронд та хоёрын харилцаа ямархуу байхыг шинжээрэй.

Түүний сонирхолыг сонирх
Түүний цагаа өнгөрөөх дуртай газар, дуртай спорт, тоглоом зэргийг нь ганц удаа ч болов туршиж үз. Тэгээд түүний ямар мэдрэмж авдгийг нь сонс. Өөрийнхтэйгөө харьцуулж үз. Магадгүй чамд таалагдана. Дараа нь түүнийхээ сонирхолыг ойлгож өөртөө цаг гаргахад нь туслаарай.

Ижил сонирхолтой бол
Та хоёр хамтдаа дурлаж болох зүйлийг ол. Керамик урлал, тогоочийн курс, номын клубууд ч байж болно. Үүгээр дамжуулаад шинэ зүйлд хэрхэн ханддаг тэр хандлагыг нь мэдэж болно. Магадгүй түүнийг огт өөр өнцгөөс харах ч байх.


Түүнийг илүү сайн мэдэж болох хөгжилтэй аргууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex