Кардашьяны хойд аав трансжендертэй гэрлэнэ

26
Телевизийн од Ким Кардашьяны хойд аав асан Брюс Женнер хүйсээ солиулаад Кэйтлин Женнер гэдэг эмэгтэй болсныг бид мэднэ. Тэрээр дахин гэрлэхээр шийдсэн бололтой. Түүний сонгож авсан бүсгүй бол тун саяхан Скотт гэдэг нэртэй хөвгүүн байсан ч мөн л хүйсээ солиулж, загвар өмсөгч болсон София Хатченс гэнэ шүү.
Тэд дотносоод жил гаруйн хугацааг өнгөрүүлж буй бөгөөд харилцаагаа албан ёсных болгох шийдвэр гаргаснаа зарласан байна. Кэйтлин 69 настай, София дөнгөж 21-тэй хэдий ч насны зөрүү тэдэнд огт хамаагүй бололтой. София эр хүн байсан гэдгийг түүний дуу хоолойгоор л таньж мэдэх боломжтой.
Эрэгтэй хүн байхдаа Брюс Женнер 10 төрөлтийн тамирчин гэдгээрээ дэлхий даяар алдаршсан нэгэн. Тэрбээр 1975 онд Пан-Америкийн тоглолтоос алтан медаль, 1976 оны Монреалийн олимпоос алтан медаль хүртсэн билээ. Гэхдээ Кэйтлин Женнер аль хүүхэд байхаасаа л өөрийгөө эмэгтэй хүн гэж боддог байжээ. Гэлээ гээд мань хүн хүйсээ солиулах хүртлээ 23 жил эгч, дүү Кардашьяны ээж болох Крис Кардашьянтай гэр бүл болж хамт амьдарсан билээ.
2015 онд гэр бүлээ цуцлуулаад Брюс Женнер сэтгэл санаагаараа эмэгтэй хүн болохоо мэдэгдэж, хүйсээ солиулсан юм. Хэд хэдэн удаа гоо сайхны мэс ажилбар хийлгүүлснийхээ дараа Кэйтлин Женнер загварын Vanity Fair сэтгүүлийн хавтсыг чимэглэсэн удаатай. Харин Glamour сэтгүүл түүнийг оны эмэгтэйгээр тодруулсан юм.

Эх сурвалж www.wikimon.mn


Кардашьяны хойд аав трансжендертэй гэрлэнэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex