В.Бекхэм загварууддаа амьтны үслэг эдлэл хэрэглэхийг хоригложээ

5c63956046576Амьтны эрхийг хамгаалагчдын уриалгыг дэмжиж, амьтны үслэг эдлэл хэрэглэхийг хориглох шийдвэрийг гаргасан загвар зохион бүтээгчдийн нэг нь Виктория Бекхэм болсон байна.

“Victoria Beckham” брэнд нь цаашид олон нийтэд танилцуулах коллекциуддаа амьтны үслэг эдлэлийг хориглохын зэрэгцээ питон могой болон өөр бусад могойн арьсыг ирээдүйд зохион бүтээх загваруудаасаа хасна гэдгээ амлажээ.

“Манай хамт олон байгаль орчинд сөрөг нөлөө бага үзүүлдэг хийгээд илүү ёс зүйд нийцсэн материалыг ашиглахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна” гэж “Victoria Beckham” брэндийн хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлсэн байна.

“2019 оны намар/өвлийн коллекци болон цаашдын бүх коллекцийн бүтээгдэхүүнүүдээсээ амьтны үслэг эдлэлийг хасахаар болсон тухайгаа мэдэгдэхэд таатай байна. Энэхүү шийдвэр нь зөвхөн манай брэндийн хүсэл төдийгүй хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцэх болно” гэж компанийн мэдэгдэлд тэмдэглэжээ.

Үүнтэй ижил шийдвэрийг “Chanel”, “Vivienne Westwood” зэрэг загварын томоохон брэндүүд гаргаад байгаа билээ.


В.Бекхэм загварууддаа амьтны үслэг эдлэл хэрэглэхийг хоригложээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.