Зарим төрлийн шивээсний утга учир

1. Ханз -Ханз бол үгийг тэмдгээр илэрхийлсэн дүрс үсэг. Гүн утга учиртай үгийг уртаар нь бичихийн оронд ханзаар товчилж бичвэл илүү чамин харагддаг. Ихэнхдээ ханз үсгээр “сүр хүч”, “эр зориг”, “итгэл” , “хайр” зэрэг үгсийг болон богино түүхийг шивүүлдэг.

2. Эрвээхий-Эрвээхийн дүрстэй шивээсийг ихэнхдээ гаж буруу үйлийн билэгдэл гэж үздэг ажээ. Эрт үед биеэ үнэлэгчид буюу “дэнгийн эрвээхий” нар ийм шивээстэй байдаг байсан ба зарим улсын “ягаан гудамж”-ныханд одоо ч энэ уламжлал хадгалагдсан хэвээр байна. Гэхдээ эртний соёл иргэншлүүдэд энэ төрлийн шивээс нь хүний сэтгэлийг дэлхийгээс диваажин руу хүргэдэг бөгөөд эргээд тухайн хүнд аз жаргалыг авчирдаг гэж итгэдэг байжээ.

3. Хорус – н нүд Эртний Египетийн шүтээн шонхор толгойтой эрэгтэй хүнийг Хорус гэдэг. Хорусын нүдийг бие дээрээ шивүүлснээр аз,од, баян чинээлэг байдлыг дуудаж муу ёр, өвчин зовлонгоос хамгаалдаг гэж үздэг ажээ.

4. Кельт хэлний дүрс тэмдгүүд -Төмөр зэвсгийн үед дундад европт суурьшин амьдардаг байсан Кельт хэлээр ярьдаг хүмүүсийг Кельтүүд хэмээн нэрлэдэг байж. Тэд үгсийг ханзтай ижил дүрс үсгээр тэмдэглэдэг байсан ба энэ хэлний шивээст ихэнхдээ “үүрд”, “хүч чадал”, “тэнцвэрт байдал” болон “арга билиг” зэргийг тусгасан тэмдэгтүүдийг ихээр хэрэглэдэг.

5. Маори шивээс- Майк Тайсоны нүүрэн дээрх шивээсийг санаж байна уу? Тэр бол Маори шивээсний нэг төрөл юм. Маори нь Шинэ Зеландад амьдардаг нэг үндэстний бүлэг бөгөөд тэдний нэрээр нэрлэгдэсэн шивээс нь 1300-аад оны үед үүсчээ. Эрт цагт Маори омог нь газар доорх ертөнцийн яг дээр оршдог байж. Тус омгийн залуу дайчин Матаора, газар доорх ертөнцийн гүнж Ниварека нар бие биедээ сэтгэлтэй болжээ. Нэгэн удаа Ниварека Матаораг хайж дээд ертөнцөд гарч иртэл Матаора маш их уурласан байсан учраас түүнийг гомдоогоод явуулчихаж гэнэ. Дараа нь тэр гэмшиж Ниварекаг даган газар доорх ертөнц рүү орж маш олон саад тотгорыг туулан байж хайртай түүн дээрээ очжээ. Тэр үед түүний нүүр бохирдсон байхыг хараад гүнжийн гэр бүлийнхэнд ихэд шоолуулж ад үзэгдэж гэнэ. Харин тэр үед Ниварекагийн аав нь үүнийг Маори омгийн гоёл чимэглэл, хүч чадлын бэлгэдэл юм байна гэж боджээ. Ингэж Маори шивээс үүсч байсан түүхтэй учраас хүч чадлын бэлэг тэмдэг болгож эрчүүд энэ төрлийн шивээсийг ихээр хийлгэдэг байна.

6. Кой загас- Японы эртний домогт Кой загас нь өндөр ууланд авирч гараад луу болон хувирдаг тухай гардаг ажээ. Кой загасны шивээс нь амжилт, хүсэл тэмүүллийг бэлгэддэг хэмээн Япон хүмүүс ихээр хийлгэдэг бөгөөд өнөө үед өөр улсын иргэд ч хийлгэх нь их болжээ. Эрт үед Самурайн эр зоригийг илэрхийлдэг байсан ч гэж ярьдаг.

7. Цэцгүүд- Ямар цэцэг гэдгээс шалтгаалан тэдгээрийн утга учир нь ялгаатай байдаг. Ялалт, гэрлэлт, үхэл, залуу нас, гоо сайхан, эмэгтэйлэг байдал, хайр…
Улаан сарны – үнэнч хайр
Ягаан сарнай – элгэсэг, ялдам, эмэгтэйлэг байдал
Хар сарнай – Үхэл, харанхуй
Цэнхэр сарнай – гоо үзэсгэлэн, сэтгэл татах увидас
Сараана – гэрлэлт, үерхэл
Хонин нүдэн – залуу нас

8. Од-Тэнгэрийн одод хүрэх буюу хүсэл мөрөөдөлдөө хүрч буйг илэрхийлдэг гэж хэмээн одон шивээсийг тайлбарладаг юм. Нөгөө талаас мөн эзнийхээ амьдралыг гэрэлтүүлэн гийгүүлэх гэсэн санааг ч агуулдаг.

9. Шувуу- Нисч байгаа шувууны дүрс бол эрх чөлөө болон, дүрэм эвдэгч гэсэн утгатай байдаг. Харин мөчир дээр сууж байгаа эсвэл ямар нэг хөдөлгөөнгүй байгааг илэрхийлсэн шувуу нь амар амгаланг илтгэдэг.

Зарим төрлийн шивээсний утга учир
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.