Холливудад нэрт дуучин Аашерын бичлэгээ хийлгэдэг дуу хөгжмийн Westlake студи рүү гал нээжээ. Энэ хэрэг явдал уржигдар буюу 12-ны өдөр болсон байна. Халдлага болох үеэр Аашер студи дотор байсан ч азаар хохирол амсаагүй гэнэ. Гэмт этгээдүүд рэппер дуучин Rich the Kid-ийг дээрэмдэхийн тулд гал нээсэн бололтой.
Тэнд байсан хүмүүс буун дуу 10 орчим удаа дуугарахыг сонссон бөгөөд гал нээсэн этгээд студиэс гарч зугтсаныг харсан аж. Рэппер дуучин руу халдаж байгаа анхны тохиолдол энэ биш юм. Өнгөрсөн оны зун гэмт этгээдүүд рэппер Rich the Kid-ийг Лос-Анжелес хотноо хүндээр шархдуулсан билээ.
Хэрэг явдал болохоос нэг хоногийн өмнө Rich the Kid нийгмийн сүлжээнд багцалсан бэлэн мөнгө барьж буй зургаа байршуулж гайхуулснаас болж ийнхүү халдлагад өртсөн байх гэж цагдаа нар таамаглаж байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn