Өнөө үеийн завгүй нийгэмд иогоор хичээллэх хүмүүсийн тоо эрс ихсэж байгаа билээ. Ихэнхи хүмүүсийн хувьд иог нь эмх замбараагүй, завгүй амьдралаасаа бага ч болов холдох завшаан болдог. Энэ спорт нь оюун санааны ба бие махбодын олон ач холбогдолтой.
Биеийн зөв хэлбэр
Иог нь дотоод мэдрэмжийг илүү хөгжүүлдэг. Энэ нь тухайн цаг үе дэхь таны биеийн чадамж дээр анхаарлыг төвлөрүүлдэг. Иогийн өрөөнүүд тольгүй байдгийн учир нь таныг өөрийнхөө эсвэл хажуу талын хүний биеийн позыг харахын оронд таны дотор орших тэр нэгэн мэдрэмж, төсөөллийг хөгжүүлэхтэй холбоотой.
Зөв хоолны дэглэм
Зөв хооллолт гэдэг нь хүн болгоныг мах идэхээ багасгах, ногоо сайн идэх гэхээсээ илүүтэйгээр зүгээр л тухайн хүний онцлогт таарсан хоол хүнсийг зөв тун хэмжээгээр хэрэглэхийг л хэлнэ.
Илүүдэл жинг багасгах
Иогоор тогтмол хичээллэдэг хүмүүсийн ихэнхи нь зөв хооллолтоосоо болж илүүдэл жин нь маш бага эсвэл огт байдаггүй. Судлаачдын тогтоосноор 4 жилийн турш тасралтгүй хамгийн багадаа 7 хоногт 30 минут иогоор хичээллэсэн хүмүүс залуу насныхаа туршид хамгийн бага жиндээ хүрж чадсан юм.
Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх
Зарим судалгаанд өгүүлснээр даралт ихтэй байсан хүмүүсийг иогоор хичээллүүлэхэд даралт нь багассан байсан. Өөр судалгаанууд дээр титэм судасны хатууралтай өвчтөнүүдийн өөх тосны хэмжээг хэвийн байдалд оруулах замаар эмчилсэн тухай дурьдсан байдаг.
Эх сурвалж http://www.info.mn