Хайрласан зүрх бүхэн бүтэн байг

10_500x500
Бумба Овогтой Баасанбадам хуудаснаас
Хайрласан зүрх бүхэн бүтэн байг
Хагацалыг мартан биесээ дүүргэж байг
Гэрэлт наран адил цацарч байх болтугай
Гэгээн хайрын баяраар уучлалыг тариарай
Өршөө хань минь
Бардам зандаа эрдэж хорон үгс шидлээд
Бярдаж туулах хорвоо хэмээн өөрийгөө хөөргөн
Бараан үүлсийг зүрхэнд чинь хуруулж орхиод
Байхгүй орон зайгаар чинь дутаж явнаа хань минь
Уурын мунхагаар чамайгаа дэргэдээсээ холдуулаад
Ухаан бодол эзгүйрч ирчихсэн мэтээр төсөөлөн
Уруудах зам руу зүтгэсэнээ одоо л сэхээрээд
Урсах хайраар чинь хомстоод хэцүү байнаа хань минь
Инээдээр чинь үргэдэг жавар сэтгэлд хургаад
Итгэлийн минь гал цогшоод бөхөх гээд байна
Ир нь мохсон зорилго чиний хажууд ирлэгдээд
Ирээдүйн зүг нэгнээ уучлаад бүтэн болъё хань минь
Хоёр талд биесээ зовоон гомдож туниад яах юм
Хоног өнгөрөх тусам цаг хугацааг алдаж мэднэ
Зөрүүдлэлээ гээд чи бидэнд наалдсан зүйл юу ч алга
Зөвхөн үрийнхээ төлөө амьдралаа авръя хань минь
Б.Энхтулга Оюундэлгэр Отгонбат хоёр найздаа аз жаргал элэг бүтэн амьдралыг хүсэн ерөөе. 
 
Бумба овогтой Баасанбадам 2019-02-13нд

Хайрласан зүрх бүхэн бүтэн байг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.