ВАЛЕНТИНИЙ ӨДРӨӨР ЭРЧҮҮД ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС ХОЁР ДАХИН ИЛҮҮ ЗАРЛАГА ГАРГАДАГ

ea9214ee3213c7b69248ae420d29b99d58c65aceЭнэ үнэхээр үнэн гэнэ шүү. Хоёр хүнд зэрэг бэлэг өгдөг биш, хайртай нэг л хүндээ илүү чанартай бэлэг өгч, дааж, эр хүний зангарга харуулж байгаа нь тэр учраас ингэж илүү зардал гаргадаг юм байна. Энэ өдөрт хамгийн зарлага гаргадаг иргэдтэй улсын жагсаалтыг АНУ тэргүүлжээ. Тус улсын Жижиглэн худалдааны үндэсний холбоо /National Retail Federation/ энэ жилийн хоёрдугаар сарын 14 буюу өнөөдөр нийт зөвхөн Валентиний баяр тэмдэглэхтэй холбоотой 20.7 тэрбум ам.долларын худалдан авалт хийгдэнэ гэж тооцоолсон байна. Энэ нь өмнөх бүх цаг үеийн үзүүлэлтүүдээс хамгийн өндөр нь ажээ.

10 жилийн өмнө америкчуудын 63 хувь нь гэгээн Валентиний өдрөөр романтик болзоонд явдаг байсан бол эдүгээ энэ үзүүлэлт 51 хувь болж буурсан аж. Гэхдээ зарцуулдаг мөнгөний хэмжээ нь өсч иржээ. 2009 онд нэг хүнээс дунджаар 103 ам.доллар гардаг байсан бол энэ жил 162 ам.доллар байх гэнэ. Санал асуулгад оролцогчдын хариултаас үзэхэд, 93.24 ам.долларыг эхнэр, нөхөр болон найз бүсгүй, залуудаа, 29.87 ам.долларыг гэр бүлийн гишүүддээ, 9.78 ам.долларыг найзууддаа, 8.63 а.долларыг багш эсвэл сурагчдаа, 7.78 ам.долларыг хамт ажилладаг хүндээ, 6.94 ам.долларыг нохой болон бусад зүйлст зарцуулдаг гэсэн дүн гарчээ. Хүйсээр нь авч үзвэл эрчүүд эмэгтэйчүүдээс хоёр дахин их буюу 229.54 ам.доллар буюу 600 000 орчим төгрөг зарцуулдаг нь тодорхой болсон байна. Эмэгтэйчүүд нь 99.77 ам.доллар зарцуулдаг ажээ.


ВАЛЕНТИНИЙ ӨДРӨӨР ЭРЧҮҮД ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС ХОЁР ДАХИН ИЛҮҮ ЗАРЛАГА ГАРГАДАГ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.