ХАЙР ДУРЛАЛ ГУРВАН ЖИЛ Л ҮРГЭЛЖИЛДЭГ

2025
Мексикийн сэтгэл судлаач Элизабет Куэвас Сориа биохимийн процессын үр дүнд дурлал гуравхан жил үргэлжилдэг гэж хэвлэлийн хурлаар мэдэгджээ.
Дурласан үед хүн өөр нэгэнд биеийн хувьд татагдаж, феромоныг бий болгоно. Мэдрэлийн мэдээлэгч болон энэ үйл явцад оролцогч дааврууд сэтгэл хөдлөл ухааныг ялан дийлэхэд нөлөөлдөг байна. Үүний дараа танин мэдэх үйл явц явагдаж, хоёр хүн бие биеэ илүү сайн таних, нандин бодол санаагаа хуваалцах үе ирнэ. Явцын дунд энэ нь үнэнч байдал болон хувирна.
“Асуудал дурлалаас эхэлдэг. Учир нь хайр дурлал барьцгүй юм” хэмээн Куэвас Сориа хэлжээ. Хүмүүс салсны дараа хайр дурлал үгүй болсон жинхэнэ “эвдрэл” үүсч эхэлдэг. Өсвөр насныхан азгүй салалтын дараа сэтгэлийн шархтай үлддэг бол насанд хүрэгчид хүчирхийлэл үйлдэх хандлагатай байдаг” гэжээ.
ger-bul Хайр дурлал гурван жил л үргэлжилдэг
“Гомдол тунирхлын үед жил хагасаас гурван жил хүртэл үргэлжилдэг. Тиймээс тоолгүй орхиж болохгүй” хэмээн сэтгэлзүйч хэлсэн байна. Түүнчлэн тархиа ачаалуулан завгүй байж, шинэ зүйл турших, спортоор хичээллэх, найз нөхөд, ойр дотныхонтойгоо илүү их харилцахыг зөвлөжээ.
Хүн амьдралдаа гурваас илүү удаа гүн дурлах боломжтой байдаг гэнэ. Тиймээс ч “бүх насны хайр” гэсэн төсөөлөлдөө эргэлдэхгүй байхыг сануулсан байна.

ХАЙР ДУРЛАЛ ГУРВАН ЖИЛ Л ҮРГЭЛЖИЛДЭГ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.