“Sweetymotion” хамтлаг “Ганц шөнө байгаагүй” хэмээх шинэ уран бүтээлийнхээ клипны ажилд орсон бөгөөд “ACE” энтертайнментаар хийлгэж байгаа аж. Нэгэн үе Сараа, Ариунаа нарыг харьцуулдаг байсан шиг өдгөө үзэгчид “Киви” болон “Sweetymotion” хамтлагийнхныг хооронд нь харьцуулдаг болсон аж. Тухайлбал, “Киви” хамтлаг 2008 онд “Ганц шөнө биш” хэмээх дуу гаргаж байсан бол энэ удаад “Sweetymotion” хамтлагийнхан “Ганц шөнө байгаагүй” гэх нэгэн шинэ уран бүтээл үзэгчдийн хүртээл болгохоор зорьж байгаа гэнэ.
Б.Дэжид /Мэдээ.мн/