“Чи үнэхээр муу юм аа” гэж хэрхэн хэлэх вэ?

XopoM.com-Хэрвээ-эмэгтэй-хүн-дараах-12-чанарыг-агуулсан-бол-түүнийг-бүү-тавьж-явуул-01

“Тавьсан уу?” гэж асуухад нь дотроо гонсойж байсан ч толгойгоо дохиж л орхидог бол одооноос өөрийнхөө урам хугаралтаар дүүрэн сексийн амьдралдаа цэг тавь. Муу сексийн талаар түүнд хэрхэн гомдоллох вэ?

Хамгийн “нарийн нандин” асуудлын тухай нарийн нандин арга хэрэглэж хэлэхгүй бол болохгүй. Эвийг нь олж, эгзгийг нь тааруулж хэлэх эсвэл түүнд үйлдлээрээ ойлгуулах нь л түүнийг гомдоохгүйгээр өөрийгөө баярлуулах зөв арга.

Юуны түрүүнд чиний хайрт ямар төрлийн залуу вэ гэдгийг бодоод үз дээ. Аливааг байгаагаар нь хэлчихдэг шулуун шударга зантай нэгэн үү, эсвэл сэтгэл дотроо сайн тунгааж байгаад ганц хоёр жинтэй үгс амнаасаа унагадаг дориун залуу юу? Эсвэл бүр байдлыг харж байгаад л янз бүрийн хандлага үзүүлж буурь заадаг залуу юу?

Чиний залуу эхний төрөлд багтах бол ам халсан үед, аятайхан эвийг нь олоод хэлчихвэл үр дүнд хүрч мэднэ. Хүн бусдыг өөр шигээ үздэг дээ. Тэгэхээр өөр шиг нь шууд л хэлчих. Гэхдээ гашуун хэсгийг хэлэхийнхээ өмнө, өнөө орой туршиж үзэх шинэ байрлал эсвэл секс тоглоом санал болгоорой.

Хоёр дахь төрлийн залуутай төстэй санагдаж байвал “муу” гэсэн авиагаар үлээж ч болохгүй. Тэр чиний тоглоомоор хэлсэн үгийг ч чин сэтгэлийнх хэмээн бодож сэтгэлээр унаж мэднэ. Тийм болохоор үйлдлээрээ ойлгуулах гээд үз. Үүний тулд дур тавьж буй мэт жүжиглэхээ яг одооноос эхлээд зогсоо. Харин сексийн амьдралдаа шинэ уур амьсгал оруулах зүйлсийг эрж хайгаад өөрөө эхэлж хийж үз. Тэр чамайг дагаад, өөрөө ч бас шинэчлэгч байхыг эрмэлзэх болно.

Хамгийн буурьтай залууд шууд гомдоллоод ямар ч нэмэргүй. Чиний үгийг сонсоод л өөрийгөө зөвтгөх шалтгаан олох гэж хичээх хэрнээ дотроо их эвгүйцэх болно. Цаашлаад чамтай ойртох хүсэлгүй болж ч мэднэ. Тийм болохоор “Хариутай бол бариутай” гэдэг тоглоом тогло. Эхлээд түүний хүслийг сонс. Түүнийг нь тултал нь тэмдэглээд, оронд нь өөрийнхөө юу хүсч байгааг хэлж түүнээр хийлгэ. Харин тэр нь чамд тэгтлээ нөлөөлөхгүй байвал түүнийг нь эвтэйхэн хэлчих. Эр хүний өөрийгөө бусдаас илүү хүчтэй, чадвартайгаа батлахыг хүсдэг зөндөө хөтлөгдөн баатарынхаа ид шидийг үзүүлэхээр тэр дайрах болно. Ядаж л чамаас сайхан таашаал авчихсан шүү дээ.


“Чи үнэхээр муу юм аа” гэж хэрхэн хэлэх вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex