Тоодой хүүгийн бодол

2057

Ээж минь хэзээ ирж башийлгах юм бол доо
Ирвэл нь ганц сайн айлгаж хашраадаг ч юм билүү
Эгээ аав хоёртой дэлгүүр хоршоо хэсээд л
Их л зугаатай байгаа байх даа өдийд лав
Үүр цүүрээр мөөмөө зүүдлээд хэцүү л байна шүү
Үдэш орой өврийг нь санаж өмөлзсөнөө нуух л юм
Сумын төв ороод гого авчирна гэсэн юмсан
Сураг ажиг байна уу та минь ээ
Эмээ саалиндаа гараад тун чиг завгүй
Өвөө адуундаа мордоод бүүр чиг үзэгдэхгүй
Ээ хөөрхий хэлээд байгаа үгийг минь
Эднүүс ойлгоод өгдөг ч болоосой доо
Би тэдний үгийг асуудалгүй ойлгоод байхад
Баба, ий ий, болохгүй л гэхийм даа дандаа
Заримдаа намайг яадаг гэж санана аа
За яршиг хэлэхээс ч зовмоор дамшиг даа
Өмдөө тайлах тийм амар гэж бодож байна уу
Өөрийн эрхгүй амждаггүй юм чинь яахын
Ээж үглээд заримдаа онжого алгадаж л байдгийн
Эр хүн уйлахгүй дээ гээд эхэндээ гүрийдэг л юм
Аавыг хошуугаа цорвойлгоод өмөөрчихөөр нь л
Аргагүй урмыг нь бодоод уйлсан болно оо бас
Хананы нүднээс хэрэг тариад уяулчихаараа л
Хачин их ганцаардах юм даа хааяадаа
Айлын дүрсгүй шар эрх Дэлдээнээд
Амихандаа их атаархах л юм үнэндээ
За байз хонь хурга нийлэхээс нь өмнө
Заавал ч үгүй халзаадай чамайг барина даа
Эхлээр явчихаараа намайг тоохгүй чи муу
Их ээ болчихдог билүү, ааруулаа хуваахгүй дээ
Алимаа эгч яагаад найзуудтайгаа нийлэхээрээ
Амьдралаа би чамд хайртай гээд дуулаад байдын бол?
Амьдрал гэж амттанг нь идээд нэг үзчихиймсан
Авдарт байдаг чихэр бурам шиг амттай юм болов уу???
Томчууд ингэхэд яагаад намайг харахаараа л
Тоодгор жаал гээд байдаг юм бол оо???
Өөртөө бол би их л итгэлтэй додьгор хүү шүү
Өвөөгийн гаансыг нууцаар сорчихдог дориун эр дээ
Намайг та нар юу мөрөөддөг гэж санана
Наад айлын сөөсгөр Бурмааг хөтлөөд л
Навч цэцэг түүж, айл гэр болж тоглоод л
Нар шингэтэл хамт байвал мөн ч гоё доо тийм ээ
Бодоод байх нь ээ энэ бүхэн арай л биш шүү
Боов тараг эргүүлэх нь эр хүний ажил мөн үү
Маргаашнаас эхлээд эрт ээ гээчийн сэмбэлзтэл босоод
Муу эмээдээ тугал ч болох нь ээ татаж өгье байз
Үг олдож үхэр холдлоо тосоор гоож гэж
Өөр зөндөө nаян байгаа л даа алтаар урс
За ингээд явалгүй горьгүй нь ваа улаан туг
Жаран чавганцын ажил ч хэцүүдлээ мандарваа гэж

А.Сүглэгмаа


Тоодой хүүгийн бодол
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.