Мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд хүч үзэж буй монгол бөхчүүдээс зан төлөв, барилдааны ур хийц гээд олон сайхан чанараараа ялгардаг Харумафүжи Д.Бямбадорж удахгүй гэрлэх сурагтай. Энэ талаар Японы сонин хэвлэлд сүүлийн үед мэр сэр мэдээлэл гарах болжээ. Озэки Харумафүжи өдгөө 26 нас хүрч байгаа. Тэрбээр эх орондоо ирж, хуримаа хийх бөгөөд ирэх хавар Японд мөн хуримын ёслол дахин хийх ажээ.
Харин Харумафүжигийн маш сайн нууцалсан найз бүсгүйг нь М.Баттуул гэдэг бөгөөд олны хайртай сумочийн эхнэр болох гэж байгаа азтай бүсгүй. Японы Иватэгийн их сургуульд оюутан солилцоогоор суралцдаг. 23 настай бүсгүй гэнэ.
http://factnews.mn/a2b