Хэрхэн өрөнд орохоос зайлсхийх вэ?

girlmoney-1024x682

Өрнөөс өрний хооронд, цалингаа аваад л бусдад тарааж дууссаар залхаж байна уу. Тэгвэл хэрэглээгээ хянах, өрөнд орохоос хэрхэн зайлсхийх зөвлөгөөг бид бэлдлээ. Амьдралдаа багахан ч гэсэн өөрчлөлт хийгээрэй.

1. Төсөв гарга
Төсөв гаргаж сурах нь зөвхөн одоо биш, ирээдүйд ч маш чухал туршлага болно. Тусгай дэвтэр гаргаж орлого, зарлагаа тус тусад нь бичээрэй. Дараа нь хамгийн түрүүнд авах шаардлагагүй чухал зүйлсээ жагсаан бичих хэрэгтэй. Ингэснээр чи олсноосоо илүүг үрэхээс сэргийлнэ. Мөн зөвхөн хэрэгцээт зүйлээс гадна үзвэр, унааны мөнгө, хадгаламжиндаа хийх мөнгөө тусгахаа мартуузай!

2. Бэл бэлчиндээ тааруулж амьдар
Аан гээч, хамгийн амархан арга бол боломжиндоо тааруулж амьдрах шүү дээ. Хэрвээ чи долоон оронгоос дээш тоогоор цалинждаггүй бол байнгын өндөр үнэтэй зүйлс аваад байж болохгүй шүү дээ. Хүн бүр хамгийн сайн сайхныг хэрэглэхийг хүсдэг ч боломжгүй зүйл боломжгүй л байдаг. Тиймээс ухаалаг байж цалиндаа тааруулаарай.

3. Шинэ зүйлсийг тэвчиж өнгөрөө
Орчин үеийн технологийн хөгжил дэндүү гэмээр хурдацтайгаар өөрчлөгдөж байна. Өнөөдөр ухаалаг утасгүй, ipad-гүй л бол өөрийгөө хүн биш мэтээр төсөөлөх нь ихэсч байгаа нь харамсалтай. Нэгийг нь аваад удаагүй байхад дараагийнх нь цуврал гарна. Тэр бүрт үнэхээр авах хэрэгтэй гэж үү? Утасны үндсэн үүрэг бол ярих, бичил захиа бичих л шүү дээ. Үнэхээр энэ утасгүйгээр үхчихмээр тийм хэцүү байна гэж үү. Тиймээс дахин бодож үзээд санхүүгээ хэмнэх алхамаа хийгээрэй.

4. Эцэг эхээсээ үлгэр жишээ ав
Тэд ч гэсэн залуухан байсан. Тэд ч гэсэн санхүүгийн асуудалтай байсан. Тэр тусмаа ээжүүд мөнгийг зөв зарцуулах тал дээр мэргэжлийн гэмээр болчихсон байдаг. Юунд, хэдийг хэрхэн зарцуулах талаар зөвлөгөө аваад нэг үзээрэй. Ээжүүд хүүхдүүддээ туслахдаа хэзээд дуртай байдаг шүү дээ. Үүнийг далимдуулаад хайртай аав ээжтэйгээ тухтайхан нэг уулзаарай.

5. Үрэхээсээ өмнө дахин бодож үз
Чи шоппинг хийх донтой юм биш биз. Хүссэн бүхнээ авах тэр мэдрэмж сайхан л даа. Гэхдээ энэ бүхний эцэст чи сарын хэрэглээний мөнгөгүй үлдэх аюултай. Тиймээс ямар нэгэн зүйл худалдаж авахын өмнө үнэхээр хэрэгтэй эсэх, авах зайлшгүй шаардлага байгаа эсэх талаар заавал бодож үзээрэй. Заримдаа зүгээр л window shopping хийж, шуналаа дар. Хэрэв чи нэг авсан хувцсаа 10-аас дээш удаа өмсдөггүй бол, дэлгүүрийн хувцас солих өрөөнд орж нэг удаа өмсөж үзээд л сэтгэл ханачихаж болохгүй гэж үү?

6. Эрэмбэ тогтоо
Хүссэн бүхнээ аваад байвал өрөнд орох хамгийн амархан. Ийм аюулд орохгүйн тулд худалдаж авахыг хүссэн бүхнээ жагсаан бич. Харин дараа нь чухлынх нь дарааллаар жагсаан бичээрэй. Нэн яаралтай хэрэгтэй бас чухал зүйлсээ эхэнд бичээд, яваандаа авч болох зүйлээ хамгийн сүүлд бичнэ. Хэрвээ энэ улиралд 250,000-аар куртка авсан бол дахиад 250,000-аар туфли авахад хэцүү шүү дээ. Тиймээс л бид энэ жагсаалтыг чамд зөвлөж байгаа юм.

7. Яаралтай тохиолдолд хэрэг болох мөнгө хадгалж сур
Гэнэтийн тохиолдлоор өрөнд орох тохиолдол бий. Энэ аюулаас сэргийлэхийн тулд өөрийн эрүүл мэнд, үр хүүхдийнхээ гэнэтийн хэрэгцээ, “урилгагүй” үйл явдалд зориулан мөнгөө далд хий. Сар бүр цалингаасаа цөөхөөн хэдийг түүн дээрээ нэмээд онцын яаралтай тохиолдол л биш бол гар хүрэхээс зайлсхий. Арван жилд байхад “ангийн сан” үүсгэдэг байсан шиг, өөртөө зориулан бяцхан сан үүсгээрэй.

Заримдаа төлөөд байхад дуусахгүй, улам л ихсээд байгаа юм шиг санагдах нь бий. Үүнээс болж сэтгэл санааны гүн дарамтанд орох нь ч бий. Тиймээс аль болох бусдаас зээлдэхгүй байхыг хичээгээрэй. Өрөнд орохгүй байх хамгийн шилдэг арга бол анхнаасаа л мөнгө зээлэхгүй байх юм шүү.


Хэрхэн өрөнд орохоос зайлсхийх вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex