Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хатан хаан, гүнж нар хэн бэ

Х.ОЮУНБОЛД

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга Их Британийн хааны гэр бүлийнхний ялангуяа хатан хаан,гүнж нарын тухай мэдээлж,зургийг нь тавьдаг. Харин “Спутник” агентлаг тэд нараас гадна өөр орны хатан хаань гүнж нар байдаг гэдэг харуулсан танилцуулсан жагсаалтыг нийтэлжээ. Жагсаалтад Монако улсаас Бутан улс хүртэлх хатан хаан, гүнж нарын зураг багтсан байна.

1.Беатрис Борромео Монако улсын хунтайж Пьер Касигаригийн эхнэр. Италийн язгууртан сурвалжит гэр бүлд төрсөн. Түүнийг төрсөн нутагт нь телевизийн хөтлөгч гэдгээр нь таньдаг байна. Харин Монакод Беатрис Борромеог загварын билэг тэмдэг  болсон гүнж гэж үздэг гэнэ. Зурагт:Пьер Касигари эхнэр Беатрисийн хамт,2017 он

2.Иорданы хатан хаан. Түүнийг энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хатан хаан гэж нэрлэдэг байна. Түүнээс гадна загварлаг,үлгэр жишээг нь даган дууриах ёстой хүн гэж үздэг аж.  Гэхдээ түүний зөвхөн  үзэсгэлэн гоо, мэдлэгээр бахархахаас гадна мусулман эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг, буян үйл ажиллагаа явуулдгаар нь бахархдаг байна.

3.Грек, Данийн хунтайж Николас болон Татьяна Блатник нар 2010 оны наймдугаар сарын 25-нд гэрлэсэн.  Татьяна Венесуэлийн нийслэл Каракас хотод  герман словак гаралтай гэр бүлд төрсөн. Тэрээр нөхөртэйгээ гэрлэхээс өмнө Лондонд амьдарч, үйл ажиллагаа зохион байгуулагч,олон нийтийн зөвлөхөөр ажиллаж байсан байна.

4.Монако улсын хунтайж II Албертийн эхнэр Чарлене Зимбабвед Европоос гаралтай гэр бүлд төрсөн ажээ. Тэрээр мэргэжлийн усан сэлэлтийн тамирчин байсан бөгөөд хэд хэдэн олимпод оролцож байсан байна.

5.Бутаны хатан хаан, Жецун Пема Вангчук түүний нөхөр Жигмэ Хасер Намгуэл Ванчуктай Каталина, Гималайгийн Гильермо гэж танилцаж байсан аж. Зурагт: Хаан, хатан хаан хоёр 2011 онд болсон хуримынхаа үеэр

6.Шведийн XVI хаан Карлосын бага охин Магдалена гүнж. Тэр АНУ, Их Британийн бизнесмен Кристофер О Нейлтэй 2013 онд гэр бүл болсон.Гэрлэхээсээ өмнө морин спортоор хичээллэж, олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцож байжээ. Тэд одоо Лондонд амьдардаг байна.

7.Телевизийн сэтгүүлч байсан Летизия Ортиз Рокасалоно Испанийн хаан VI Филипптэй гэрлэсэн. Түүнийг хамгийн үзэсгэлэнтэй,ганган хатан хааны нэг гэж тодорхойлдог байна. Мөн Испанийн загварын гол төлөөлөл гэж үздэг аж.

8.Дорнодын жинхэнэ гоо үзэсгэлэн гэгддэг Амира аль Тавиль гүнж. Саудын ивээлт, хунтайж Аль Валед бин Талалийн эхнэр байсан. Тэрээр нүүр царай,гар, хөлийг нь халхалдаг уламжлалт хувцсаа өмсдөггүй. Түүнээс гадна Саудын Арабын эрх баригчдыг эмэгтэйчүүдэд илүү эрх олгохыг уриалдаг байна. Мөн нөхрөөсөө өөрийнхөө хүсэлтээр гэр бүлээ цуцлуулсан ч гүнж гэж нэрлэгддэг байна.

9.Орчин цагийн Үнсгэлжин буюу Кэмбрижийн гүнж Кейт Миддлтон.Тэрээр бараг 10 жил хунтайж Гильермогийн гэрлэх саналыг хүлээсэн гэдэг. Гэхдээ түүний их тэвчээрийн үр дүнд гурван хүүхэдтэй болсон юм.

10.Шведийн София гүнж. Тэрээр нөхөрт гарахынхаа өмнө загвар өмсөгч, зөөгч, иогийн багш, африк хүүхдүүдэд туслах буяны ажлын төсөлд ажиллаж байжээ. Харин 2015 онд нөхөр хунтайж Филипп Карлостой гэрлэсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn


Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хатан хаан, гүнж нар хэн бэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex