БАЙНГА ХАР ДАРЖ ЗҮҮДЛЭХ НЬ СЭТГЭЛ ЗҮЙД АСУУДАЛ ҮҮССЭНИЙ ШИНЖ ТЭМДЭГ МӨН ҮҮ?

x_07e5a29c-001Тогтмол хар дарж зүүдлэх нь сэтгэцийн эрүүл мэндэд дарамттайгаас гадна нойрны хэмнэлийг эвдэх, бие махбодийг сульдаах зэрэг сөрөг үр дагавартай байдаг. Хэрэв та байнга харж дарж зүүдэлдэг, өглөө сэрэхдээ ядарч туйлдсан, нойрмог байдаг бол энэхүү мэдээлэлд анхаарал хандуулаарай.

Хар дарж зүүдлэх нь юунаас үүдэлтэй вэ, ямар нэгэн өвчин зовиурын шинж тэмдэг байж болох уу, хэрхэн үүнийг зогсоох вэ?

Нойрыг REM бус нойр, REM нойр гэж ангилдаг ба дотроо хэд хэдэн үе шаттай байдаг. REM бус нойр нь дотроо гурван үе шаттай бөгөөд тус бүр нь 5-15 минут үргэлжилж улмаар REM нойр руу шилждэг.

1-р үе шат буюу Хөнгөн нойр (Light sleep)
2-р үе шат буюу Жинхэнэ нойр (True Sleep)
3-р үе шат буюу Гүн нойр (Deep Sleep) гэж ангилдаг. Гэрэлтэй нойрын үед хүн хагас сэрүүн байдалтай байдаг бол Гүн нойрны үед амьсгалын болон зүрхний цохилт хамгийн бага түвшинд очсон байдаг. REM бус нойр авч чадвал хүн илүү сайн, тайван амарч чаддаг.
REM бус нойр нь нийтдээ 90 орчим минут үргэлжлэх ба эхний шат 10 орчим минут байдаг бол дараагийн шатанд хугацаа нь уртасдаг. REM бус нойр авах үед хүний тархи харьцангуй идэвхтэй байдаг тул зүүдлэх нь түгээмэл. Бага насны хүүхдийн нойрны 50 орчим хувийг, насанд хүрсэн хүмүүсийн 20 орчим хувийг REM бус нойр эзэлдэг.

Тэгэхээр REM нойрны үед хар дарж зүүдлэх нь амьдралын суурь асуудлуудын шинж тэмдэг байж болох ч унтахаас өмнө хийсэн үйлдлүүдээс шалтгаалсан байж болно. Тухайлбал, унтахаас өмнө нь юм идэх нь бодисын солилцоог эрчимжүүлж улмаар тархийг идэвхтэй ажиллахад хүргэдэг аж. Сонирхолтой нь хар дарахад нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг нь нойргүйдэл юм.

2016 онд сэтгэцийн өвчлөл нь нойргүйдэл, хар дарсан зүүд, биологийн цагтай ямар хамааралтайг тогтоох зорилгоор судалгаа явуулжээ. Судалгаанаас үзэхэд сэтгэл гутрал, түгшил, параной зэрэг сэтгэцийн өвчлөл рүү шилжихийн өмнө хүнд нойрны хэвийн хэмнэл тасалдах шинж тэмдэг түгээмэл ажиглагддаг болохыг тогтоожээ. Гэвч хар дарж зүүдэлдэг хүн бүхэн сэтгэл зүйн өөрчлөлттэй гэж үзэж болохгүй юм.

Таны тархи бодит амьдрал дээр буй сөрөг сэтгэл хөдлөл, үйл явдлыг даван туулахыг хичээж буй нь нэг илрэл нь хар дарж зүүдлэх юм.

21 настай Лола шөнө хэдхэн цаг л унтдаг бөгөөд ингэхдээ ихэвчлэн хар дарж зүүдэлдэг аж. Тэрээр “Хар дарах үеэр таньдаг хүмүүсээ зүүдэлдэг. Заримдаа нүүр царайг нь таних боломжгүй хүмүүсийг зүүдэлдэг нь бүр аймшигтай санагддаг. Үүнээс болж шөнө байнга сэрдэг. Өглөө босоход ядарсан мэдрэмж төрдөг учраас орноосоо ч өндиймөөргүй байдаг” хэмээн ярьжээ. Мөн 30 настай Хэйли хар дарж зүүдлэхдээ ихэвчлэн айдас түгшүүр мэдэрдэг. Учир нь түүнийг хэн нэгэн алахаар завдаж байна гэж зүүдэлдэг гэсэн юм.

Сэтгэлзүйч эмч Салли Бэйкер Metro.co.uk сайтад ярихдаа энэ нь тухайн хүний амьдралд тохиолдож буй элдэв зовлон, бэрхшээлийн шинж тэмдэг байж болзошгүй. Өөрөөр хэлбэл, таны тархи бодит амьдрал дээр буй сөрөг сэтгэл хөдлөл, үйл явдлыг даван туулахыг хичээж буй нь нэг илрэл нь хар дарж зүүдлэх юм гэж тайлбарлажээ.

Хэрэв энэ шинж тэмдэг удаан үргэлжилж байгаа бол эмч эсвэл сэтгэлзүйчид хандаж энэ талаар ярилцах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Түүнчлэн өөрийнхөө мэдрэмжийг шинжиж, юу зүүдэлж байгааг бус ингэж зүүдлэхэд хүргэсэн айдас, түгшүүр, шийдвэрлэгдээгүй асуудал таны амьдралд байгаа эсэхийг эргэцүүлэн бодох нь чухал юм байна.


БАЙНГА ХАР ДАРЖ ЗҮҮДЛЭХ НЬ СЭТГЭЛ ЗҮЙД АСУУДАЛ ҮҮССЭНИЙ ШИНЖ ТЭМДЭГ МӨН ҮҮ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.