АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама “Becoming” гэх өөрийн намтар номыг хэвлүүлэн гаргасан билээ. Тэрээр намтар дурсамждаа өөрийн хүүхэд нас, амьдралыг үзэх үзэл, Барак Обаматай хэрхэн танилцсан хийгээд тэдний хайрын түүх, хувийн амьдралаа хуваалцжээ. Түүний намтар номын зарим сонирхолтой хэсгээс орчуулан хүргэж байна.
Мишель Обама нь Чикаго хотын өмнөд хэсгийн жирийн ажилчин гэр бүлээс гаралтай юм. Тэрээр маш бага наснаасаа хөгжим тоглож эхэлжээ. Түүнийг дөрвөн настай байхад нь авга эгч нь төгөлдөр хуур анх зааж өгсөн байна. Анх харахад уг хөгжмийн товчлуурууд яг л зааны соёогоор хийсэн мэт аль эсвэл хүний шүднүүд шиг санагдсан хэмээжээ. Түүний хувьд төгөлдөр хуур хөгжмөөс сурсан хамгийн эхний зүйл нь “до нот” байсан бол хамгийн түрүүнд мэдэрсэн зүйл нь аливаа зүйлийн цэвэр өнгө, хэмжээ, хүчтэй сул гээд ялгаатай чанарууд болон тэдний тэнцвэрийг олох байсан аж. Тэрээр төгөлдөр хуур хөгжмөөс сурсан зүйлс нь ирээдүйд АНУ-ын Ерөнхийлөгчийг буруудахад нь зөвлөх, унасан үед нь татах мэдлэг болно гэдгийг төсөөлж ч байгаагүй хэмээн намтар номдоо өгүүлжээ.

Тайлбар
Тэрээр АНУ-ын түүхэнд хамгийн ухаалаг тэргүүн хатагтайд тооцогддог билээ. Мишель Обама “нэг өгүүлбэр гэдэг нь хөгжмийн гурамсан цэвэр нот юм. Чамайг сонсож буй хүний анхаарлыг татахуйц гайхмаар сайхан сэдэв, оновчтой зөв үгс дээр сэтгэл хөдлөл нийлбэл утга төгс илэрхийлэмж болдог” гэжээ.
Мишель Обама өсвөр насандаа Америкийн хүний эрхийн төлөө тэмцэгч Жесси Жексоны охин Сантита Жексонтой дотно найзалдаг байжээ. Тэд жирийн л хар арьст өсвөр насны охид байсан юм. Гэхдээ Америкийн өсвөр насны хар арьст залуусын эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэдэг байжээ.
Өсвөр насны уг нөхөрлөл нь Барак Обаматай хамт амьдрахтай яг ижил зүйл байсан гэж тодорхойлжээ. Тэд үзэл бодлын хувьд нэг мөн чанарт нэгддэг байсан ч яг арга билэг шиг үргэлж зөрчилддөг байжээ. Оюун санааны хувьд нэг нь үгүй бол нөгөө нь утгагүй мэт тийм л далд харилцаа байсан байна.
Мишель Обамагийн дур булаам байдал нь Сантита Жексон болон Барак Обамагийн идэвхтэй, дайчин чанартай нь үргэлж зөрчилддөг байжээ. Мишель Обама бол алсын хараатай төлөвлөгч юм. Харин тэд бол шударга бус байдал, ялгаварлан гадуурхахыг тэвчдэггүй хурц хэл амтай тэмцэгчид юм.

Тайлбар
Мишель Обама Принстоны их сургуульд суралцаж байхдаа өөрийгөө мөнгөөр уралдсан нийгэмд аяга будаатай зүйрлэдэг байжээ. Тэр бусадтай харьцахдаа яг л ‘оригами’ хийж буй мэт маш нямбай, эмх цэгцтэй байдлаар ханддаг байж. Харин Барак Обамад ийм айдас огт байсангүй. Чухам ямар нийгмийн давхарга, аль бүлэгт түүнийг хамааруулж болохыг хэн ч мэдэхгүй мэт. Тэр бол Кени, Хавайн эрлийз Канзасаас гаралтай уугуул Америк. Гэхдээ анх түүний дунд нэр Араб гаралтай буюу Барак ‘Хуссэйн’ Обама болохыг мэдэх үнэхээр сонирхолтой санагдаж байсан.
Чикагогийн хуулийн фермд хамт ажиллаж байхдаа Барак Обамаг ‘ер бусын хэнээтэн’ гэж хочилдог байжээ. Гэхдээ дараа нь ‘ганц эвэрт’ морь гэх болжээ. Энэ үеэс л тэдний харилцаа ямар нэгэн саадгүй зарим үед ёс суртахууны зааггүй наргиан болж, дотносож эхэлжээ. Барак Обама анхы болзоон дээрээ ‘Miami Vice’ кинонд гардаг шиг цагаан хүрэмтэй ирсэн юм. Харин би хөөх гайхалтай гэж дотроо бодсонсон. Барак Обама тамхи татдаг байсан учир үнэхээр муухай заримдаа ой гутмаар санагддаг байсан. Гэхдээ түүний нинжин сэтгэл, нэвтэрхий толь шиг мэдлэг нь аажимдаа үүнийг үл тоомсорлоход хүргэсэн юм. Тэдний үерхлийн үед Барак Обама гүн утга санаатай захидлууд ирүүлдэг байсан ба үдэш бүр утсаар ярьдаг байжээ.

Тайлбар
Бид гэрлэсний дараа Барак Обамагийн улс төрийн хариуцлага ч нэмэгдэж миний мэддэг тэр залуу аажимдаа хариуцлагатай нэгэн болж бүдгэрсээр байлаа. Очиж явна, бараг гэртээ ирчихлээ гэдэг нь байршил заасан утгатай үг биш болохыг ойлгосон юм. Барак Обама маш их завгүй болсон. Бүр нэгэн удаа жирэмсэн байхдаа өөрийн гуянд тариа хийж байлаа.
Анх Цагаан ордонд амьдарч эхлэхэд стилистүүд нь уулзалт, хэвлэлийнхэнд зориулсан гээд зогсоо зайгүй хувцаслалт санал болгож түүнийг бухимдуулдагсан. Тэгээд Барак Обама бүх шүүгээгээ бараан өнгийн хослолоор дүүргээд зөвхөн ажилдаа анхаарахаар шийдсэн юм. Намайг хүртэл олигтой үсээ самнахыг минь хүлээж тэсэлгүй түргэлэхийг сануулдаг байлаа. Мөн Цагаан ордны дүрэм ёсоор биднийг нууц нэрээр дууддаг байсанд дасах гэж нэлээд хугацаа болсон юм. Түүнийг ‘Эрх чөлөө’, намайг ‘Сэргэн Мандалт’ гэдэг байлаа. Надад энэ бүхэн анхандаа үнэхээр хэцүү санагдаж байлаа. Бүр Ерөнхийлөгчийн билэг тэмдэг болсон хар лимүзен нь долоон тоннын нөөц шатахууны банк, нулимс асгаруулагч хийн буу, хагардаггүй дугуй, мөн битүүмжилсэн агааржуулалтын систем, биологийн болон химийн зэвсгийн дайралтад тэсвэртэй байгаа нь хүртэл намайг тавгүй болгож байсан юм. Энэ бүхэн намайг үнэхээр тавгүй болгож байсан учир ямар нэг аргаар эндээс гарах шаардлагатай болсон юм. Тиймээс л ил гарч бусадтай бүжиглэж, Жэй Парохтой хамт реп хийж, Жэймс Кордентэй хамт машинд караоке дуулсан юм. Энэ бүхэн миний албан бус амьдралыг аз жаргалтай болгож байсан юм. Хатуу дүрэм журмыг зөрчиж Английн хатан хаантай анх удаа уулзахдаа түүнийг тэвэртлээ хөглөгдсөн юм.
Харин Барак Обама дэлхийн хүчний төв болсон юм. Учир нь түүний өдөр тутмын ажил нь бусад орны төрийн тэргүүнтэй аливаа асуудлыг хэлэлцэх эсвэл цөмийн зэвсэг байлаа. Харин би өөрийн хүчээ бусдад нөлөөлөх гэж тодорхойлсон. Түүнээс өмнөх тэргүүн хатагтай нар үүний дотор Хилари Клинтон хүртэл гэртээ үлдэж бялуу хийж суухыг илүүд үзсэн юм. Харин Мишель Обама Цагаан ордны гадна хүлэмж байгуулж хүнсний ногоо тарьсан юм. Түүний энэ ажил нь илүүдэл жинтэй Америкчуудад эрүүл хооллолтыг сурталчлах эхлэл нь болсон.

Тайлбар
Барак Обама хүүхдүүддээ зарцуулах цаг хомс байдаг учир өөрийн охиддоо ихэд анхаардаг байжээ. Охидоо аавынхаа алдар хүндээс болж бусад хүүхдүүдээс өөрсдийгөө дээр гэж бодохуй гэхээс ихэд болгоомжлох болжээ. Нэгэн удаа 2008 онд охид надаас аавыгаа ерөнхийлөгч болсон уу гэж асууж байлаа. Энэ нь одоо бид зүгээр сууж болох уу гэсэн утгатай асуулт байсан юм.
Цагаан ордны хамгаалалтын ажилчид Мишель Обамагийн тухай нэгэн дурсамжаа ингэж хуваалцжээ. Их орой болсон байлаа. Бид ордны дотор байх машины зогсоолд аюулгүй байдлыг шалгаж байсан юм. Гэтэл тэргүүн хатагтай хөл нүцгэн, богино шорт өмсчихсөн шарсан талх, седар бяслагтай сендвич идсэн чигээрээ ороод ирлээ. Энэ бүх зүйлс нь Цагаан ордны дүрэм журмыг зөрчсөн хэрэг байсан юм. Гэтэл тэр сендвичээ идсэн чигээрээ ‘Шинэ ерөнхийлөгч эсвэл хуучин ерөнхийлөгчдийн талаар бодох хэрэггүй. Хэн ч шөнө дунд хөнгөн зууш идэж болно шүү дээ. Бүүр хар арьст өсвөр насныхан хүртэл’ гэж маш итгэлтэйгээр хэлсэн юм. Энэ үйлдэл бол жинхэнэ Америкийн ардчиллын үнэт зүйл байсан юм.
Эх сурвалж: The Guardian