Ц.Хүсэлбаатар охиноо дэмжихээр Ордосыг зорижээ.

Дэлхийн мисс шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээн ӨМӨЗО-ы Ордос хотод өнгөрсөн долдугаар сарын 19-нд эхэлсэн билээ. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Хүсэлбаатарын Баярмаа дэлхийн 116 мисстэй өрсөлдөж байгаа ба тэрбээр “Miss World Beach Fashion 2012” тэмцээний шилдэг 40-д, “Miss World Talent 2012”-ын шилдэг 16-д, “Miss World Top Model 2012”-ын шилдэг 46-д тус тус багтан сүүлийн шатанд өрсөлдөх эрхээ аваад байгаа юм.

Тэрбээр “Шилдэг өнгө” продакшны жүжигчин бөгөөд “Miss Mongolia 2012” тэмцээнд оролцон шилдгээр шалгарч, энэхүү наадамд оролцох эрх өвөртөлсөн юм.

Х.Баярмаа “Шинэ өнгө” продакшны захирал, найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин Өлзийхүү нарын охин бөгөөд түүний жүжигчин мэргэжил уг тэмцээн нэгэн давуу тал нь болж байгаа аж. Тэгвэл “Шинэ өнгө” продакшны захирал, найруулагч Ц.Хүсэлбаатар өнөөдөр “Дэлхийн мисс-2012” наадамд оролцож байгаа охин Х.Баярмаагаа дэмжихээр ӨМӨЗО-ны Ордос хот руу нислээ. Харин жүжигчин С.Өлзийхүү “Бэйсболчин залуугийн өдрийн тэмдэглэл” кинонд тоглож байгаа бөгөөд уг киноны зураг авалт эхэлсэн учраас дэлхийн миссийн сүүлийн шатанд охиноо дэргэдээс нь дэмжиж амжихгүй болсон гэнэ.

Маргааш ӨМӨЗО-ны “Dongsheng Fitness” төв цэнгэлдэхэд орон нутгийн цагаар  19:30-22:00 хооронд  62 дахь удаагийн “MISS WORLD” тэмцээний шилдгүүд шалгарна. Мөн тус орой “MISS WORLD” тэмцээний титмийн эзний нэрэмжит үдэшлэг болно.

А.ЗУЛ /News.mn/

 реклама в интернете и на сайтахпродвижение сайта эффективная раскруткапродвижениекак взломать страницу одноклассников бесплатноiphone 4 купить спбкредитка приватбанк условияonline casino automatenspiele gratiswomen escorts dubaimerit lefkosa hotel casino888 casino live chatгодовое количество осадков в танзаниидам деньги в долг в кироведоговор краткосрочного займа образец скачать бесплатнотанзани¤ сафари плюс отдых на занзибарев танзании в апрелеотдых в испании май 2015туры в танзанtranslate from english to polishмальдивы цены на туры 2015 все включеногруппа инвалидностиchinese text translatoronline translation greek to englishпродвижение в социальных сетях ценадачные дома под ключраскрутка сайта в интернете цена13 in macbook air sleeve


Ц.Хүсэлбаатар охиноо дэмжихээр Ордосыг зорижээ.
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.