Хэчнээн эрийн зүрхийг цуу татан шархлуулж
Хэчнээн эрийн сэтгэлийг хуу татан хуйлруулж
Хэчнээн эрийн харцыг хага яран зугтаж
Хэчнээн эрийн урмыг хуга цохин зүтгэж
Сайхан бүсгүй чи хайраа олсон юм бол
Сайхан бүсгүй чи ханьдаа ирсэн юм бол
Хэчнээн эр чамайг зүүдэндээ хүсэмжилж
Хэчнээн эр чамайг зүрхэндээ хайрлаж
Хэчнээн эр чамайг сэтгэлдээ нандигнаж
Хэчнээн эр чамайг харцандаа үгүйлдэг бол
Гайхам бүсгүй чи мэддэг болов уу
Гайхам бүсгүй чи мэдэрдэг болов уу
Цуу татуулсан зүрх бүхний тѳлѳѳ
Хуу татуулсан сэтгэл бүхний тѳлѳѳ
Хага яруулсан харц бүхний тѳлѳѳ
Хуга цохиулсан урам бүхний тѳлѳѳ
Сайхан амьдрах ёстой
Гайхам амьдрах ёстой
Яагаад ч чи муу амьдрах ёсгүй шүү
Яагаад ч чи муухай харагдах ёсгүй шүү
Бүсгүй чамд амжилт хүсье
Бүхэл хорвоог гарт чинь ѳгье