Хатан хааны гэр бүлийн олон зууны турш дагаж ирсэн 8 дүрэм

a612832af93b9bd8ba5f3f2a29712500

Английн хатан хааны гэр бүлд ямар ч тохиолдолд хааны нэр төрийг унагаахгүй байх хатуу мөрддөг дүрэм журмууд бий. Гэхдээ заримдаа бодит байдал дээр  хэн нэгэн нь зөрчих нь байдаг. Орчин үеийн амьдралд хэт хатуу, нийцэхгүй мэт боловч энэ уламжлалыг үеийн үед дагасаар иржээ. Бид танд тэдгээр хааны удмынхны дагаж мөрддөг дүрэм журмуудыг танилцуулж байна. Эмэгтэй хүн хуримаараа  “Эхнэр нь нөхрийнхөө өмнө дуулгавартай байна” гэж хэлэх нь танд хачирхалтай дүрэм шиг санагдахгүй байна гэж үү?

Эмэгтэйчүүд бөгжөө өөрөө сонгож болохгүй, эрчүүд нь бөгж зүүдэггүй

Хатан хааны гэр бүлийн эмэгтэйчүүд хуримын болон сүйн бөгжөө өөрсдөө сонгох боломжгүй байдаг. Ялангуяа жирийн хүмүүсийн эдэлж хэрэглэдэг гоёлын зүйлсийг авахыг хориглодог байна. Гэхдээ энэ дүрмийг гүнж Диана анх удаа зөрчиж том индранил шигтгээтэй бөгжөө үнэт эдлэлийн “Гаррард” ордноос сонгож авч байжээ. Энэ бөгжийг хан хүү Уяльямын ээж Кейтэд бэлэглэсэн нь түүний хамгийн дуртай гоёл болсон гэнэ.

Харин хатан хааны гэр бүлийн эрчүүд болох хан хүү Филипп, Чарльз, Уильям-ын аль нь ч бөгж зүүдэггүй. Харин хан хүү Харри гэрлэхдээ л ёс болгож бөгж солилцоогүй гэдгийг түүний байнга бөгжөө зүүдгээс харж болно.

Эмэгтэйчүүд бөгжөө өөрөө сонгож болохгүй, эрчүүд нь бөгж зүүдэггүй

2Засгийн газарт чиглэл өгөх

Хатан хааны гэр бүлийн гишүүд бүх зүйлд төвийг сахиж, ялангуяа улс төрийн асуудлаар саналаа илэрхийлэх ёсгүй байдаг. Зарим тохиолдолд сэтгэлийн хөдлөлөө барьж чадалгүй тийм тохиолдол гаргах нь бий. 2005 онд хан хүү Чарльз Засгийн газрын гишүүдэд 27 захидал бичиж Иракийн дайн болон улс төрийн бусад асуудлаар саналаа илэрхийлж байжээ.  Энэ нь “Хууль зөрчсөн” хэмээн багагүй асуудалтай тулгарч байсан юм.

Засгийн газарт чиглэл өгөх

3Хуримын үеэр уламжлалт үгийг өөрчлөх ёсгүй

Хатан хааны гэр бүлийн хуримын ёслолын тангарагт “Эхнэр нь нөхрийнхөө өмнө дуулгавартай байх” гэсэн үг байдаг. Гүнж Диана 1981 онд хуриман дээрээ энэ үгийг хэлэхээс татгалзаж, огт өөр уур амьсгал оруулж байсан. Кейт Миддлтон болон Меган Марклын хуримын тангарагт ч мөн энэ үг байгаагүй юм.

Хуримын үеэр уламжлалт үгийг өөрчлөх ёсгүй

4Зул сарын баярт гадны хүн урьж болохгүй

Хатан хааны Сандригем харшид гэр бүлээрээ Зул сарын баяр тэмдэглэх үед дүрмийн дагуу гадны хүн урих ёсгүй байдаг. Гэхдээ хатан хаан ахлах тогоочоо ёслолыг удирдахыг санал болгож түүнийг хамт баярлахыг урьж, өөрөө түүнд хундага виски хундагалж өгдөг байна. Ахлах тогооч нь ч хатан хааны гэр бүлийн хүрээнд орох боломж олддог энэ уламжлалыг биширдэг гэдгээ хэлж байжээ.

Зул сарын баярт  гадны хүн урьж болохгүй

5Дэрвэгэр хормойтой даашинз өмсөж болохгүй

Хатан хааны гэр бүлийн эмэгтэйчүүд “Мерилин Монро”-гийн загвар болох дэрвэгэр , задгай хормойтой даашинзаас татгалзах ёстой байдаг. Гэвч гүнгийн авхай Кейт хэд хэдэн удаа ийм даашинз өмсөж шүүмжлүүлж байсан. Салхитай өдөр хийссэн хормойгоо байнга дарж явсан ч таагүй зургаас зугтааж чадахгүй нь харамсалтай.

Дэрвэгэр хормойтой даашинз өмсөж болохгүй

6Олон нийтийн газарт усны хувцас өмсөх хориотой

Энэ дүрмийг гүнж Диана зөрчиж, түүний усны хувцастай зураг нь сонины хуудсан дээр гарч байлаа. Харин гэр бүлийн бусад гишүүд энэ дүрмийг зөрчиж байгаагүй юм. Кейт, Меган нар ч уг дүрмийг зөрчихгүйг хичээдэг.

Гэхдээ Кейт хан хүү Уильямын сүйт бүсгүй байхдаа дүрмийг зөрчсөн ч хариуцлага хүлээгээгүй юм. Хэдийгээр тэд салчихсан байсан ч гэсэн тус дүрэм хүчин төгөлдөр байсан юм. Гэрэл зурагчин хосуудыг завин дээрээ найзуудтайгаа байхад нь зургийг нь даржээ.

Олон нийтийн газарт усны хувцас өмсөх хориотой

7Арга хэмжээнд оймсгүй очиж болохгүй

Албан ёсны арга хэмжээнд эмэгтэйчүүд нь заавал оймс өмсөх нь хатан хааны гэр бүлийн хатуу дүрэм. Елизавета II, Кейт Миддлтон  нар хэзээ  ч үүнийг зөрчиж байгаагүй. Харин Меган Маркл цаг агаар таатай байхад задгай гутал өмсөж, нэг биш удаа оймсгүй явж байсан.

Арга хэмжээнд оймсгүй очиж болохгүй

8Хөлөө ачиж суух

Яаж зогсох, гараа хаана тавих зэргийг нь хатан хааны гэр бүлийн дэг журамд нарийн зааж өгсөн байдаг. Хатан хааны гэр бүлийн эмэгтэйчүүд сууж байх үедээ өвдгөө зэрэгцүүлэн суух ёстой. Хажуу тийшээ үл мэдэг хазайж шагайндаа хүрч болно. Харин хөлөө  ачиж суухыг хориглодог. Гэхдээ байнга нэг хэвийн байдлаар суугаад байх нь хэцүү байдаг учир зарим үед энэ дүрмийг зөрчих явдал гарах нь бий. Хатан хаанд л харагдчихгүй бол шүү дээ.

Хөлөө  ачиж суух
Caak.mn

Хатан хааны гэр бүлийн олон зууны турш дагаж ирсэн 8 дүрэм
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.