Diss-лэгчийг хэрхэн “номхруулах” вэ?

seks-kadin-iliski-cinsellik-cinsel-yatak-odasi

Чамаас үргэлж хийсэн, хэлсэн зүйлээ илүү байлгах гэж оролддог, байгаа юмаараа өрсөлдөж чамайг доош нь хийх хандлагатай нэгнийг л ийн хэлж байгаа юм шүү. Ойрын танил нь, охины чинь найзынх нь ээж, хадам эгч гээд хэн нэгэн хүний дүр зураг буусан л байх. Тэгвэл тэдгээр хүмүүстэй та ингэж л харилцана гэнэ дээ.

• Хүлээн зөвшөөр-“Өө, тэгэлгүй яахав”
Чамайг одоо хүртэл өөрийг нь хүлээн зөвшөөрч байгаагүй болохоор л, тэр үргэлж байгаа юмаа гайхуулах гэж, өрсөлдөх гэж яарах болсон байх л даа. Тиймээс зүгээр л хүлээн зөвшөөрчих. “Манай нөхрийн сая авсан шинэ машин аймаар хурдан”, “Охин маань дахиад л сургуулийнхаа тэргүүний сурагч нь болчихож”, “Миний сонголт үргэлж л хамгийн сайн нь байдаг юм” гэх зэрэг үгсэд “Өө, яг үнэн. Ёстой гоё” л гэж хариулж бай. Атаархуу, өрсөлдөөнч хүмүүсийн бах нь ханатал сайн магтаад, хүлээн зөвшөөрөөд байвал чамайг ээрэх нь багасна. Ахин дахин гайхуулаад байвал тэр тоолонд нь магтаад л бай. Хөөрхий, хэрэгцээгээ хангаг л дээ.

• Өөрт нь хүссэн зүйлийг нь бүү харуул-“Аан, тийм үү”
Хэрвээ магтаад ч, хүлээн зөвшөөрөөд ч тэр чамайг бяцхан өрсөлдөөндөө оруулсан хэвээр байвал энэ аргыг хэрэглээрэй. Чамд өөрийгөө гоё гэж ярьж, хийсэн хэлсэн зүйл нь хичнээн бахадмаар гэдгээ ахин дахин сануулаад байвал “Аан, тийм үү” гээд л өнгөрөө. Хэзээ ч атаархуу нэгний үргэлж хүсдэг шууд л сэтгэл дундуур болж, мэл гайхаж, гонсойсон царайг бүү харуул. Түүнд ингэж ярих нь уйтгартай, ямар ч сонирхолгүй болтол нь “зүв зүгээр” байгаарай. Яагаад миний ярьсныг тоохгүй байна гэж тэр л өөрөө гайхна даа.

• Тийм хүн байгаа гэдгийг ч март
Өөр нэгэн сайн арга бол зүгээр л тийм хүн байгаа гэдгийг мартах. Чамаас илүүрхэх гэж байдгаараа хичээдэг нэгнийг бий гэж огтхон ч сонирхохгүй бай. Хэрвээ чи ч гэсэн түүнтэй өрсөлдөх гэж хичээх л юм бол түүний ганц хүссэн зүйлийг өгөөд зогсохгүй, мөнхийн /ойрын хэдэн жилдээ/ жижиг “тэмцлүүд” зогсохгүй шүү дээ.

Өдөр болгон уулздаг хүмүүсийнхээ хүрээлэл дунд ийм хүнтэй байх үнэхээр хэцүү. Тэрэнд өө сэвгүй харагдахыг, муугаа харуулахгүйг байнга хичээнэ. Гэхдээ энэ жижигхэн атаач өрсөлдөөн ч чамд юу авчирч байна вэ гэдэгт анхаарлаа хандуулсан цагаас нөхцөл байдал шал өөрөөр эргэдэг юм шүү. Амжилт!


Diss-лэгчийг хэрхэн “номхруулах” вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.