Хэрхэн ажил хэрэгч загварлаг бүсгүйн дүр төрхийг бий болгох вэ?

4475c8345b18eb200714f5660ca6f413

Шүүгээ тань дүүрэн хэрнээ өмсөх хувцас олдохгүй байна уу. Энэ асуудал нь орчин үеийн бүх загварлаг охидод тулгардаг билээ. Үүний учир нь та өөрийн шүүгээнд байгаа хувцаснуудыг хослуулан өмсөж чаддаггүйд оршино. Ингээд танд өөрийн шүүгээн дэх хувцаснуудаа хэрхэн зохицуулж өмсөх талаар сонирхолтой бөгөөд загварлаг мэдээллийг хүргэж байна.Та доорх мэдээллээс энэ жил ямар загварууд тренд болж байгаа, ямар ямар хувцаснууд хоорондоо төгс зохицдог талаар мэдэх боломжтой. Орчин үед онгорхой зуны гутал дээр оймс өмсөх нь загварлагт тооцогдох болсныг та мэдсэн үү?

Хоолойтой цамц болон хуниастай банзал

Хуниастай банзал нь энэ оны шилдэг тренд юм. Хоолойтой цамц болон хуниастай банзлыг хүйтэн, сэрүүний улиралд хослуулан өмсөхөд тохиромжтой. Банзлынхаа уртыг та өөрийн хүссэнээрээ сонгох боломжтой.

Хоолойтой цамц болон хуниастай банзал

2Жийнс болон өндөр өсгийт

Жийнс нь бүх төрлийн гуталтай хосолдог шилдэг хувцасны нэг билээ. Та өндөр өсгийт болон жийнсийг өдөр тутам өмсөх боломжтой бөгөөд  богинохон жийнстэй хослуулбал илүү загварлаг, эмэгтэйлэг хэрнээ эмх замбараатай харагдах болно.

Жийнс болон өндөр өсгийт

3Цагаан цамц болон сарафан

Цагаан цамц болон сарафан нь хоорондоо төгс хосолдог. Цагаан цамцыг ихэвчлэн ажил хэрэгч маягаар өмсдөг бол сарафаныг өдөр тутам өмсөх боломжтой. Энэ хоёрыг хослуулан ажил дээрээ ч, гадуур зугаалахдаа ч өмсөж болох юм.

Цагаан цамц болон сарафан

4Даашинзын оронд уртасгасан пиджак

Хэдэн жилийн өмнө богинохон, бэлхүүс тодотгосон пиджак загварлагт тооцогддог байсан бол энэ  жил 90-ээд оны үеийн  урт пиджак тренд болох юм байна. Энэхүү пиджакийг банзал болон өмдтэй хослуулснаар ажил хэрэгч харагдах бол дангаар нь үдэшлэгт, гадуур зугаалахдаа өмсөх боломжтой. Үдэшлэгт өмсөх бол өндөр өсгийттэй, гадуур зугаалахдаа пүүз болон спортлог цүнхтэй хослуулж болно.

Даашинзын оронд уртасгасан пиджак

5Хоолойтой даашинз болон урт түрийтэй гутал

Энэ 2 хувцас нэг нэгнийгээ гүйцээж өгдөг. Хоолойтой даашинз нь хэт задгай харагдахаас сэргийлж, харин урт түрийтэй гутал нь таныг тун эмэгтэйлэг харагдуулах болно. Ингээд өвлийн гайхалтай загварлаг хувцаслалт бий болох бөгөөд хамгийн гол нь цамц нь бариу байж болохгүй шүү.

Хоолойтой даашинз болон урт түрийтэй гутал

6Хоолойтой цамц болон дунд зэргийн урттай банзал

Хүйтний улиралд өмсөхөд тохиромжтой бас нэгэн хувцаслалт бөгөөд та бэлхүүсээ тодотгохыг хүсвэл цамцаа банзлынхаа дотор хийж өмсөх боломжтой. Эсвэл гадуур нь гаргаад өмссөн ч болно.

Хоолойтой цамц болон дунд зэргийн урттай банзал

7Жакет болон жийнс

Урт загварын жакет, жийнсэн өмдийг та ажилдаа, гадуур зугаалахдаа гээд хаана ч өмсөж болно. Доогуур нь та пүүз, кет, өндөр өсгийт гэх мэт хүссэн гутлаа өмсөх боломжтой.

Жакет болон жийнс

8Хул шаргал өнгөтэй пальто болон пүүз

Удаан хугацааны туршид пүүзийг зөвхөн спортлог хувцаслалтанд тооцдог байсан. Азаар тэр үе өнгөрчээ. Орчин үед пүүзийг бүх төрлийн хувцастай хослуулж өмсөх болсон. Жишээ нь: хул шаргал өнгийн пальтотай хослуулж болох нь ээ.

Хул шаргал өнгөтэй пальто болон пүүз

9Хоолойтой цамц болон задгай энгэртэй цамц

Хоёр тусдаа хувцсаар нэг загварыг бүтээж болох бөгөөд дотуур өмсөх цамц нь задгай энгэртэй цамцтайгаа ижил байх ёсгүй. Хэрвээ та хүсвэл  нэмж жакет, пальто өмсөх боломжтой.

Хоолойтой цамц болон задгай энгэртэй цамц

10Онгорхой гутал болон оймс

Онгорхой гутлыг оймстой өмсөх нь бүдүүлэг мэт харагддаг байсан үе ард хоцорчээ. Харин одоо онгорхой гутлыг, оймстой өмсөх нь энгийн үзэгдэл болсон бөгөөд загварын ертөнцөд ч хүч түрэн  орж ирж байна. Энэ тохиолдолд та хүссэн өнгө, загварын оймсоо өмсөж болно.

Онгорхой гутал болон оймс
Caak.mn

Хэрхэн ажил хэрэгч загварлаг бүсгүйн дүр төрхийг бий болгох вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.