Дотоод орчны агаарын бохирдлоос хэрхэн сэргийлэх вэ?

18

Хүн амьдралынхаа 90 хувийг гэр, ажил зэргээр дотоод орчинд өнгөрүүлдэг учраас тэнд илүүтэй хорддог байна. Тиймээс дараах арга хэмжээг авч гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндийг хамгаалаарай.
Орон сууцанд бол:
  • Тамхи татахгүй байх
  • HEPA шүүлтүүр бүхий агаар шүүгч ашиглах
  • Таримал ургамалтай байх
  • Хивс хивсэнцэрийг бага хэрэглэх
  • Үнэртүүлэгч агааржуулагч хэрэглэхгүй байх
  • Гэрт тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Төрөл бүрийн химийн бодистой цэвэрлэгчээс татгалзах
  • Тоос сорогчоор тогтмол цэвэрлэгээ хийх
  • Лаа байнга асаахгүй байх
  • Модон цонхтой байх
  • Их бохирдолтой үед цонхоо онгойлгохгүй байх
  • Үнэр гардаггүй, цэвэр модон тавилга сонгох зэрэг юм.
Харин гэр хороололд,
  • Сайжруулсан зуух ашиглах
  • Түүхий нүүрс түлэхээс татгалзах
  • Бага галлах
  • Хийн болон цахилгаан халаалт ашиглах
  • Гэрээ сайтар дулаалаарай.
“Гэр, албан газрынхаа агааржуулалтыг шалгаарай. Харласан, утаа тортог ихтэй харагдвал сайн ажиллаж байгаа гэсэн үг. Дотоод орчны агаарыг сайжруулахын тулд HEPA шүүлтүүртэй агаар шүүгчийг байршуулаарай. Элдэв ионжуулагч, озонжуулагчтай агаар шүүгч хэрэггүйг анхааруулъя” хэмээн НЭМҮТ-ийн  Орчны эрүүл мэндийн албаны дарга А.Энхжаргал зөвлөлөө.

Дотоод орчны агаарын бохирдлоос хэрхэн сэргийлэх вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.