Хаврын цагт арьсаа хуурайшихаас хамгаалах ТАВАН АЛХАМ

Хаврын цагт арьс хуурайшиж, өнгөө алдах нь элбэг. Тэгвэл хаврын улиралд арьсаа хамгаалах хялбархан аргуудыг “www.purefiji.com” сайт нийтэлжээ.

Алхам №1

Ногоон нимбэгтэй цай уух: Ногоон нимбэгэнд их хэмжээний С витамин агуулдаг. Шар нимбэгээсээ харьцангуй их витамин агуулдаг учир арьсанд дээд зэргийн тэжээл өгнө.  Та өглөө, өдөр, орой тогтмол ногоон нимбэгний шүүсийг ус эсвэл цайнд хийгээд тогтмол уугаарай. Энэ нь таны гэдэс дотрыг цэвэрлэж, арьсыг дотроос эрүүлжүүлдэг. Мөн таныг турахад тусална. Учир нь нимбэгний шүүс хоолны дуршилыг багасгадаг аж.

Алхам №2

Өглөө, орой арьсаа зөвхөн хүйтэн усаар угааж заншаарай. Хүйтэн ус арьсыг толигор болгохоос гадна арьсны гадаргууг хамгаалдаг. Тиймээс арьс хаврын цагт хуурайшихгүй гэсэн үг.

Алхам №3

Хаврын цагт нүүрний будгаа арилгахгүй унтах нь яг л арьсаа үхүүлсэнтэй ижил гэдгийг хөөрхнүүдээ мартаж болохгүй шүү. Тиймээс нүүрээ ямагт цэвэрлэхээс гадна 10-15 минут амрааж заншаарай. Амарсан, толигор арьс ямар нэгэн байгалийн хүчний өмнө өвдөг сөгдөхгүй гэдэгт итгээрэй.

Алхам №4

Арьс хуурайших гээд байна уу. Тэгвэл халуун бигнүүр тавих, халуун уураар нүүрээ утаж байгаарай. Гэхдээ байнга халуун бигнүүр болон халуун уураар арьсаа утах нь сөрөг муу нөлөөтэй. Арьсыг түлэх эсвэл гадаргууг нь гэмтээх аюултай. Улмаар нүүр таталдах, улайх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Долоо хоногт 1-2 удаа л халуун уур, бигнүүр тавих нь зөв.

Алхам №5

Нимбэгний шүүс дээр бага зэргийн зөгийн бал хийгээд сайтар хутга. Дараа нь цэвэрлэсэн арьс дээрээ жигд түрхээд 10-15 минутын дараа бүлээн усаар угаа. Энэхүү маск арьсны хуурайшилтыг зогсоож, улмаар гялалзуулдаг аж.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


Хаврын цагт арьсаа хуурайшихаас хамгаалах ТАВАН АЛХАМ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.