Котлетыг ганцхан төрлийн биш, хоёр төрлийн мах хольж хийвэл илүү амтлаг, зөөлөн болдог гэдгийг мэдэх үү? Ялангуяа үхэр, гахайн мах хоорондоо гайхалтай зохицдог.
Орцыг 2 – 3 хүнийхээр тооцов
Орц: Үхрийн мах болон гахайн мах тэнцүү хэмжээгээр
Сүү 200гр
Цөцгийн тос/майонез
Гурил
Давс
Талхны үйрмэг
Сонгино, сармис, амтлагч
Хийх арга
Үхрийн мах болон гахайн махаа холиод машиндана.. Машиндсан мах дээрээ 200 мл цөцгийн тос аль эсвэл 1 том халбага майонез нэмж өгнө.
Сүүн дээрээ талхны үйрмэгээ хийгээд хутгана. Харин дараа нь хэрчиж бэлтгэсэн сонгино, сармис болон хүссэн амтлагчаа нэмээрэй. Махаа хольж базахдаа бага зэргийн түүхий гурил цацаж өгнө. Ингэснээр бага багаар тасалж хэлбэрт оруулахад илүү хялбар болдог.
Бэлэн болсон махаа бөөрөнхий хэлбэрт оруулахын өмнө гараа усанд норгоорой. Тэгвэл мах гарт наалдахгүй. Бүх махаа хүссэн хэлбэртээ оруулж бэлдэнэ.
Бэлэн болсон махаа хайруулын тавган дээр тал бүрээс нь 3-5 минут шарна. Аль эсвэл шарах шүүгээнд 250 градуст 9 – 15 минут шарж болгоно.