Эротик иллэгийн судар

moscow_new_year_with_a_girl_by_cvet04ek-d4le46v

Дөнгөж чиний барааг харж эсвэл дуу хоолойг чинь сонсонгуутаа л чамтай байгаагаар төсөөлж сэрэл нь хөдөлж байдаг түүнийхээ тэвчээрийг эцэст нь тулгамаар байна уу? Гэхдээ “яаж” гэж үү? Иллэг л байхгүй юу, эротик иллэг!

Эхлээд орчноо бэлдэцгээе
- Өрөө нь дулаахан, элдэв зураг чимэглэлгүй байвал зүгээр.
- Зориулалтын массажны тос хэрэглэ.
- Бүдэг гэрэл, лаагаар чимэглэсэн, намуухан, тайвшруулах хөгжим эсвэл секс аястай хөгжим эгшиглэж байх нь тохиромжтой. Өрөөнд гадны элдэв чимээ орохгүй, утас, вибратор дуугарахгүй, 2 биенээ бүрэн мэдрэхээр нөхцөл бүрдсэн байвал зохино.
- Эр, эм бэлэг эрхтэн орчимд массаж хийх бол усан болон силикон суурьтай тос хэрэглэж болно. Харин тосон суурьтай тосыг бэлэг эрхтэн орчимд түрхэж, бэлэг эрхтэн дотор оруулах сексийн хэрэгсэлүүдэд түрхэж болохгүй. Учир нь ийм тос амархан гадагшилдаггүй бөгөөд бактер үүсэх нөхцөл болдог.
- Эхлэхийн өмнө массаж хийх гэж байгаа болон хийлгэх гэж байгаа 2 хүн тайвширсан байх хэрэгтэй.

Хүзүүнээс эхэл
Хүзүү, мөрний хэсэгт мэдрэлийн олон цэгүүд байрладаг болохоор иллэг хийж эхлэх хамгийн тохиромжтой хэсэг юм. Хамтрагч чинь тайвширч иллэг үр дүнтэй болох эхлэл болно. Гаран дээрээ тосноос аваад хооронд нь үрж алгаа дулаан болмогц хоёр мөрөн дээр тавьж, 2 эрхий хурууг хоорондоо 2.5 см зайтай байхаар нурууны ясны 2 талд байрлуулна. Мөрийг нь хурууны үзүүрээр базаж, гарын алгаар илнэ. Зөөлөн, бага зэрэг дарах маягаар нухана. Хоёр эрхий хурууг хүзүүний ард байрлуулж үл ялиг даралттайгаар доош нь чиглэлд илнэ. Эрхий хурууг зөөлөн, эргэлдэх маягаар хөдөлгөж чихний араас мөр рүү, хүзүүний араас нурууны чиглэлд илнэ. Зарим хүн чих, хүзүүний ардаа маш их сэрэлтэй байдаг. Иймд энэ хэсгийг илж сэрлийг өдөөж болно.

Бага зэрэг доошлоод… 2 гарын алгаар сээр нурууг дагуулан эргэлдэх хөдөлгөөнөөр илнэ. Мөн нурууны доод хэсэг, биеийн хажуу хэсэг, ташааг ийм хөдөлгөөнөөр илдэг. Ингэж илсний дараа нурууны гол яснаас 2 тийш /нурууны доод хэсэг, биеийн хажуу хэсгийг оролцуулаад/ хурууны өндгөөр зөөлөн илж, товшиж өгнө. Ингэхдээ маш зөөлөн өдөөр хүрч байгаа шиг мэдрэмж өгөх хэрэгтэй. Үүний дараа өгзөгнд массаж хийнэ. Ингэхдээ бугуйны дотор хэсгээр 2 өгзөгийг дугуй тойрог маягаар зөөлөн илнэ. Дараа нь нурууны төгсгөл дэх ахар сүүлний хэсгийг гарын алга, хуруугаар илж, бага зэрэг дарж өгнө. Энд мэдрэлийн олон цэгүүд байдаг бөгөөд энд иллэг хийхэд стресс тайлагддаг.

Хөл 
Иллэг хийлгэж байгаа хүнээ хажуугаар нь хэвтүүлж, өвдгийг нь нугалуулаад гараа тослож хөлийг бүхэлд нь гарын алгаар илж, шагайн хэсгийг, эрхий хуруу болон бусад хуруунуудаар илнэ. Өвдөгний ар талыг илэхдээ хамаагүй хүчтэй дарж болохгүй. Учир нь энд эмзэг мэдрэмтгий байхаас гадна вений судас байдаг. Гуяны хэсгийг гарын алгаар эргэлдсэн хөдөлгөөнөөр илнэ. Гуяны хэсэгт маш олон сэрэлийн цэг байдаг тул үүнийг массажны хамгийн сүүлд гүйцэтгэвэл таны хамтрагчид таалагдах бөгөөд энэ нь сексийн урьтал хэсэг болж болно.

Хөлийн тавхай
Энэ нь биеийн хамгийн мэдрэмтгий хэсгүүдийн нэг. Хүрэхэд гижиг нь хүрээд байвал хөлийг хөдөлгөөнгүй байлгаж, бага зэргийн даралттайгаар илвэл зүгээр байх болно. Эрхий хуруугаар эргэлдэх хөдөлгөөн хийж сарвуунаас өсгий рүү илээрэй. Ингэх нь ихэнх хүмүүст сонирхолтой мэдрэмж төрүүлж, сэрлийг өдөөдөг. Хөлийн хурууг илэхдээ хуруу нэг бүрийг чимхэж, зөөлөн татаж илнэ.

Дур тавьсны дараа…
Толгой, нүүрэнд иллэг хий. Суугаа байдлаас толгойг барина. Толгойн массаж хүнийг хамгийн ихээр амрааж тайвшруулдаг. Эхлээд түүний хуйхан дээр хурууны өндгөөр зөөлөн товшино. Энэ үед мөн шанаа, чамархайн хэсгийг хамтад нь илнэ. Хуйханд товшилт хийж дуусаад хурууны өндгөөр эргэлдэх хөдөлгөөнөөр хуйх, шанаа, чамархайнд иллэг хийнэ. Нүүрэнд иллэг хийхэд хурууны өндгөөр борооны дусал адил зөөлөн товшиж өгөхөөс гадна нүүрэнд массаж хийх үндсэн чиглэлийн дагуу гадагш чиглэлтэйгээр хурууны өндгөөр зөөлөн илнэ. Чихийг эрхий, чигчий хуруугаар 2 талаас нь зөөлөн чимхэж имрэх хөдөлгөөнөөр илээрэй. Мөн хуруугаараа үсийг нь самнах нь маш сайхан амралт болно.


Эротик иллэгийн судар
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex