Бие дээрх зөвшөөрөлгүй буусан айлуудтайгаа хэрхэн тэмцэх вэ?n

underwear-brands-for-everyday-men-tommy-hilfiger

Батга гээч нүүрэнд аюул учруулахаас гадна биеийг зүгээр орхихгүй байх үе байдаг. Биеийн арьс, нүүрний арьснаас өөр бүтэцтэй учраас арай өөр арчилгаа шаардна. Гэхдээ л ерөнхий арга нь ижил.

1. Бактерийн эсрэг биеийн савангаар байнга угаа. Гликолын хүчил болон устөрөгчийн найрлагатай байна уу шалгаарай.

2. Батганы эсрэг биеийн цацлага гэж байдаг. Энэ нь батгыг хатааж өгөх үүрэгтэй байдаг бөгөөд халуун шүршүүрт орж арьсны нүх сүв нээгдсэн үед цацалгыг хэрэглээрэй.

3. Нүүрний арьсыг бодвол ил гарах нь бага учраас биеийн арьс амьсгалж чаддаггүй. Тийм учраас хэт бариу хувцас өмсөхөөс зайлсхийж агаар сайн нэвтэрхүйц материалтай хөнгөн хувцас өмсөж байгаарай. Байнга өмсөх боломжгүй байсан ч гэртээ байх үедээ хэрэгжүүлэхийг хичээгээрэй.

4. Фитнест явах эсвэл спортоор хичээллэсний дараа ер нь хөлс ихээр ялгарсны дараа аль болох хурдан шүршүүрт ороорой. Хөлс ялгарч бохирдол батганд ихээр хуримтлагдсанаар илүү гүн болж томордог.

5. Батга гарсан хэсэг нь өөрийн чинь биений хэр их талбайг эзэлж байгаагаас шалтгаалж тос болон цацлагыг сонговол зүгээр. Бага хэмжээгээр гарсан бол тухайн хэсэгт нь л тос түрхчихэж болно. 10%-аас доошгүй хувийн бензолын хэт исэл агуулсан тос байх хэрэгтэйг санаарай.

6. Үхэжсэн арьсыг гуужуул. Ингэснээр шинээр арьс нөхөн төлжихөд нөлөөлж цэвэрлэгээнд ч гэсэн тустай байдаг. 7 хоногт 3-4 удаа гуужуулж байгаарай. Гуужуулсныхаа дараа чийгшүүлэгч тос, цацлагаа түрхээрэй.

7. Ус, ус, ус… Өдөрт дор хаяж 8 аяга ус заавал ууж заншаарай. Нүүрний арьсанд чинь ч тустай. Ихэнхдээ бие дээр батга гарах нь ходоодны үйл ажиллагаанаас шалтгаасан байх нь бий. Тийм учраас хуурсан, шарсан, тослог ихтэй хоол хүнснээс татгалзаарай.

8. Тийм ээ, үнэхээр сэтгэлээр унамаар муухай харагдаж байгаа. Хүсч байж авсан нуруу ил гарсан даашинзаа өмсмөөр л байхад батга гэдэг дайснууд отоод зогсч байна шүү дээ. Яаж сайхан байх вэ? Гэхдээ л үүнээс болж сэтгэлээр унаад байвал ямар ч тус нэмэргүйн дээр улам ихсээд ирнэ. Өөр зүйлсээс болж стресстэж сэтгэлээ зовоохгүй байхыг хичээгээрэй.


Бие дээрх зөвшөөрөлгүй буусан айлуудтайгаа хэрхэн тэмцэх вэ?n
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex