Өөрөө өөртэйгөө ярилцаж, зүрхээ аз жаргалаар бялхаа

20_500x500
Хүмүүс сэтгэлийн шаналал нь өвчин болсныг анзаардаггүй учраас ямар нэг арга хэмжээ авахгүй байх нь олонтаа. Эрүүл хүн шиг алхаж, ажиллаж, инээх боловч зүрхэнд нь байнгын сөрөг өөрчлөлт орсоор байдгийг эрдэмтэд тогтоожээ.
Сэтгэл гутрал, гадуурхалт, айдас, уур хилэн, ганцаардал зэргийг туйлд нь хүртэл мэдэрч үзсэн хүмүүсийн зүрх шархалсан байдаг. Тэр ч байтугай хэтэрхий их аз жаргал, сэтгэл хөдлөл хүнийг цочролд оруулж зүрхийг өвтгөдөг байна. Гэхдээ бид үнэхээр сэтгэл шаналлаас болж үхэх боломжтой юу?
Бидний сэтгэл санааны байдал биеийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Эрхтэн дундаа зүрх хамгийн эмзэг нь. Сэтгэлийн шаналал бие организмд хэрхэн нөлөөлж, өвчлүүлдгийг тогтооход бэрх. Зүрх нь шархалсан хүн шууд зүрхний өвчтэй болсон гэсэн үг биш боловч аажимдаа хэм алдагдах, шигдээс болох магадлал нэмэгддэг аж. Хүмүүс сэтгэлийн шаналал нь өвчин болсныг анзаардаггүй учраас ямар нэг арга хэмжээ авахгүй байх нь олонтаа. Эрүүл хүн шиг алхаж, ажиллаж, инээх боловч зүрхэнд нь байнгын сөрөг өөрчлөлт орсоор байдгийг эрдэмтэд тогтоожээ. Цусны шинжилгээгээр зүрхний ийм төрлийн өвчлөлийг илрүүлэх аргагүйг онцлууштай. Гэхдээ зүрхний титэм судасны ангиографи үзлэгээр зүрхний үйл ажиллагааны өөрчлөлтийг илрүүлэх боломж бий.
Хайртай хүнээ алдах, хэт айх, ганцаардах зэрэг нь зүрхийг хамгийн ихээр шаналгадаг мэдрэмж. Зүрхний шигдээсийн үүслийг тодорхойлоход хүнд учир сэтгэл шаналлаас болж нас барсан гэж хүлээж авах нь ховор, тэгсгээд гол шалтгаан нь замхардаг гэж тэд үзжээ. Ийм шалтгаантай бол зүрхний шигдээсийн энгийн тохиолдол шиг артерийн судас бөглөрч эсвэл нарийсаагүй байдгаараа онцлог.
Сэтгэл шаналлаас болж зүрх нь хямарсан хүний цээж хэсгээр гэнэтийн өвдөлт мэдрэгдэж, стресс болон ядаргаанаас болж амьсгал нь хүндэрч, тасалддаг байна. Стресс зүрхний хэмнэлд шууд нөлөөлдөг талтай.
Энэ бүхнээс харахад шархалсан зүрх, уйтгар гуниг хүний амийг авах чадалтай аж. Зүрх өдөр ирэх тусам сульдаж, бие махбод, сэтгэл санаа ямар ч байсан үхлийн эрсдэл байсаар байх тул сайтар анхаарах хэрэгтэй хэмээн судлаачид зөвлөжээ. Хэрэв сэтгэлийн шаналлаас үүдэн зүрх давхар хямарсан байвал сэтгэлзүйчид очихоос гадна зүрхний эмчээр эмчлүүлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ бясалгал, йог, амралт, эрүүл хооллолт зэрэг дэглэм баримтлах нь чухал. Эцэст нь, сэтгэл шаналгаж байсан шалтгаанаа хэсэг зуур ч атугай мартаж, одоогоороо амьдрах нь эмчилгээний гол арга юм. Хэн нэгнээс хайрыг мэдэрч, бас хайрыг мэдрүүлж, өөрөө өөртэйгөө ярилцан, зүрхээ аз жаргалаар бялхааж, амар тайван байснаар ийм төрлийн өвчлөлөөс сэргийлэх бүрэн боломжтой.

Эх сурвалж http://www.info.mn


Өөрөө өөртэйгөө ярилцаж, зүрхээ аз жаргалаар бялхаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex