ӨМӨЗОроны Ордос хотноо болсон 62 дахь удаагийн “Дэлхийн мисс-2012” наадмын Дэлхийн миссээр БНХАУ-ын мисс Вен Шиа Юу шалгарлаа. Тэрбээр 23 настай , 177см өндөр, Харбин хотноо амьдардаг бөгөөд төгөлдөр хуур тоглохын зэрэгцээ чадварлаг сайн дуулдагаа энэ наадмын үеэр олон нийтэд харуулаад авсан юм.
Тус наадамд дэлхийн 116 орны авъяаслаг, үзэсгэлэнт мисс оролцсноос шилдэг 15-ыг тус бүрд шалгаруулсан. Үүнд АНУ, Испани, Филиппин, Нидерланд, Мексик, Кень, Индонез, Их Британи Умард Ирландын вант улс, Өмнөд Судан, Ямайк, Энэтхэг, Бразил, Австрали, Уэльс, Хятадын гоо бүсгүй шалгараад байсан юм. Улмаар шилдэг 15 бүсгүйгээс Өмнөд Судан, Ямайк, Энэтхэг, Бразил, Австрали, Уэльс, Хятадын гоо бүсгүй шилдгээр тодорсон.
Энэ удаагийн миссийн тэмцээнд манай улсын мисс оролцсоноороо сонирхолтой агаад үзэгч түмний анхаарлыг ихээр татсан гэж болно. Манай улсын мисс Х.Баярмаа хэддүгээр байрт орсон нь одоогоор тодроогүй байна.
Дараагын дэлхийн миссийн тэмцээн Индонезийн Бали болон Жакартад 2013 оны есдүгээр сарын 14-ны өдөр болох юм байна.
Дэлхийн миссийн ямар төрөлд аль улсын мисс шалгарсныг танилцуулбал
Далайн эргийн гоо үзэсгэлэн: Уэльс
Шилдэг модель: Өмнөд Судан
Мультимедиа шагнал: Энэтхэг
Спортлог мисс: Швед
Авъяаслаг мисс:Хятад
Зорилтод мисс: Энэтхэг
Зэргээр дээрх төрлөөр тус тус шалгарчээ.