Тоглоом тоотой нь дээр

222

Өмссөн өмдөө “Нарантуул” захаас, цамцаа харин “Бөмбөгөр” худалдааны төвөөс “хуссан” хэмээн ярих залуугийн бичлэг олон нийтийн цахим хуудсаар тархаж, нийгмийг хоёр талцуулав.

Түүний эл яриаг сонссон хэн ч хошигнол гэж хүлээн авч болох ч насанд хүрээгүй хүүхдүүдэд буруу ухуулга болж мэднэ. Тэдэнд гэмт хэрэг үйлдэх сэдэл өгч ч мэдэх. Найз нөхөд наргиж, биенээ явуулж болно. Гэхдээ үүнийгээ олон нийтийн цахим сүлжээ буюу телевизийн сувгаар цацах нь буруу.

Үүний оронд хүн хүнээ хүндэлдэг, хулгай дээрэм хийж болохгүй, хуулийг дагаж мөрдөх ёстой гэдгийг ухуулсан бага насны хүүхдүүдэд зөв сайхан сэтгэлтэй хүн болоход эерэгээр нөлөөлөхүйц нэвтрүүлэг, мэдээлэл түгээх нь нийгмийн үүрэг.

ЦЕГ-аас хулгай дээрэм сурталчилсан залууг дуудан уулзаж ярилцсан байна. Улмаар жүжигчин залуу буруугаа ойлгожээ. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Дүүтэй танилцаж хулгай, дээрмийн гэмт хэргийг тоглоом, шоглоом мэтээр ярих нь ямар хор уршиг тарьж болох талаар тайлбарлаж ойлгуулсан. Дүү цаашид нийгмийн болж бүтэхгүй зүйлийн эсрэг дуу хоолой болж байна гэдгээ хэллээ. Харин мэдээ цацсан телевизтэй бол хууль ярина” хэмээн твиттер хуудсандаа жиргэсэн байна.

“Тоглоом тоотой нь дээр” гэж үг бий. Хошигноход ч учир бий. Нийгэмд буруу үлгэр дуурайлал өгөхүйц энэ төрлийн контентийг олон нийтийн хэрэгслээр цацах нь байж гэгээлэг мэдээ мэдээллийг нийтэлж нэвтрүүлэх нь зүйтэй.

Дашрамд дууулгахад “Хэдийн бэ” нэвтрүүлэгт оролцсон эл залуу СУИС-ийг дүүргэсэн мэргэлжийн жүжигчин аж.

Г.Сүрэн

Shuud.mn


Тоглоом тоотой нь дээр
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.