СОНЖОО: Та сайн найз мөн үү?

СОНЖОО: Та сайн найз мөн үү? best friend gif зурган илэрцүүд

Ганц ч гэлээ найзгүй хүн ховор байх. Үерхэж байгаа найзаар нь дүгнэ ч гэдэг. Найзгүй амьдрал гунигтай. Харин та өөрөө ямархуу найз вэ? Үүнийг доорх сонжоогоор мэдэж болно.

1. Найзынхаа хөгжилтэй явдлыг мэддэг бол:
А. Өөр хүмүүст наргиа болгон ярина – 1
Б. Ярихдаа нэрийг нь дурсахгүй – 2
В. Хэнд ч ярихгүй – 3

2. Найз чинь хүнээс юм аваад харин эргүүлж өгөхөө мартдаг байжээ. Таны үнэтэй зүйлийг гуйвал та:
А. Тэр зүйлийг нь өгнө – 2
Б. Байхгүй гэж хэлнэ – 1
В. Яагаад ч өгч чадахгүй гэдгээ тайлбарлана – 3

3. Найз тань бугуйн цагийг чинь эвджээ:
А. Шинэ цаг авах байсан гэж тайвшруулна – 3
Б. Цагныхаа үнийг төлүүлнэ – 2
В. Юу ч нэхэхгүй, хэрүүл үүсгэнэ -1

4. Найз чинь таны дургүй хүнтэй нөхөрлөдөг бол:
А. Найзтайгаа уулзахаа болино – 2
Б. Юу ч хэлэлгүй найз хэвээрээ үлдэнэ – 3
В. Бид хоёрын аль нэгтэй л нөхөрлө гэж уцаарлана – 1

5. Найзад чинь гай зовлон тохиолдохыг мэдвэл:
А. Өөрөө хамт хохирохгүйн тулд найзтайгаа уулзахаа болино – 1
Б. Юу ч нуулгүй илэн далангүй ярилцана – 3
В. Юу ч болоогүй мэт найз хэвээрээ үлдэнэ – 2

6. Хамгийн сайн найз таны бодлоор ямар байх:
А. Юу ч нуудаггүй бүхнийг танд ярьдаг – 1
Б. Хэлэх ёстой гэсэн юмаа л танд хэлдэг – 3
В. Өөрийнхөө асуудал, зовлонг танд тоочих ёсгүй – 2

7. Найз чинь танаас мөнгө зээлэх гэж ирэхэд та туслах боломжтой бол:
А. Дуртай цайгаа ав гэнэ – 2
Б. Энэ бол өчүүхэн зүйл гэнэ – 3
В. Харамсалтай нь боломж алга гэнэ – 1

8. Найзаасаа мөнгө зээлэхдээ:
А. Яриагаа холоос эхлэнэ – 1
Б. Шууд гуйна – 2
В. Юу ч хэлэхгүй – 3

9. Найз чинь өөртөө зохимжгүй хувцас авч өмсвөл:
А. Сайхан зохиж байна гэнэ – 3
Б. Яагаад зохиогүйг тайлбарлана – 2
В. Юу ч хэлэхгүй өнгөрнө – 3

10. Найз чинь танаас соёл боловсролоор:
А. Илүү – 2
Б. Дутуу -1
В. Адил – 3

10-14 оноо: Та хэтэрхий биеэ тоож, бусдыг нь анзаардаггүй юм байна. Сайн нөхөдтэй болохын тулд бусадтай илүү ойртож тусч байх хэрэгтэй.

15-20 оноо: Та найз нөхөдтэй боловч заримдаа тэднийгээ үл тоомсорлон, ойлгохыг хичээдэггүй юм байна.

21-30 оноо: Та үнэнч, сайн нөхөр юм. Нөхөд чинь танд итгэдэг ба таныг хүндэлдэг. Та хэзээ ч тэдэнд найдаж болно.


СОНЖОО: Та сайн найз мөн үү?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.