1990 онд Майкл Жексон хөвгүүдийг хүчирхийлж байжээ

319

Попын хаан, дуучин Майкл Жексоныг бага насны хөвгүүн сонирхдог байсан гэх баттай бус мэдээллүүд байнга цацагддаг байсан билээ.

“Гэргээ ганцаараа” киноны од Маколей Калкинийг жоохон байхад нь Жексон гэртээ урьж, дараа нь хүчирхийлсэн гэдэг. Гэхдээ өнөөг хүртэл Маколей Калкин дээрх цуу яриаг үгүйсгэдэг юм.

1990 онд Майкл Жексон хоёр хүүг хүчирхийлж байсан гэнэ. Энэ талаар хохирогчид Британийн “ВВС” агентлагт ярилцлага өгөх үеэрээ олон жилийн турш сэтгэлдээ бушилсан нууцаа дэлгэсэн байна.

Хохирогчдын нэг Ваде Робсон гэгч “Би 1990 онд Майкл Жексонтой Нидерланд дахь эдлэнд нь анх танилцаж байсан. Тухайн үед би түүний нэг дуулж, тэмцээнд түрүүлж байсан юм. Түүнд миний үзүүлбэр их таалагдсан учир би очсон. Би 14 настай байсан. Тэр арга хэмжээний дараа намайг хүчирхийлсэн” гэж ярьжээ.

Харин хоёр дахь хохирогч Жамес Сафечук “Майкл Жексон намайг 10-14 нас хүртэл минь өдөр бүр хүчирхийлдэг байсан” гэсэн байна.

Уг ярилцлагын дараа Майкл Жексоны гэр бүлийнхэн “Тэдний ярьсан зүйл худлаа. Тэд ярьсан зүйлээ баримтаа нотлоод дараа нь ярилцлага өгсөн нь дээр” хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг


1990 онд Майкл Жексон хөвгүүдийг хүчирхийлж байжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.