Хэдхэн хоногийн өмнө болсон 91 дэх удаагийн Оскарын наадмын онцлох агшнуудын нэг бол Брэдли Купер ба Леди Гага нарын тоглолт байсан. Тэд энэ жилийн Оскарын наадмын шилдэг дуугаар шалгарсан “Shallow” нэртэй бүтээлээ тайзан дээр дуулж, бодит амьдрал дээр тэдний хооронд романтик харилцаа байх магадлалтай гэсэн цуурхлыг хүмүүсийн дунд үүсгээд байсан юм.
Тэгвэл дуучин, жүжигчин Леди Гага “Тийм ээ, хүмүүс хайр дурлалыг олж харсан. Гэхдээ юу гээч? Бид яг үүнийг л та бүхэнд харуулахыг хүссэн юм. ‘Shallow’ бол хайрын тухай дуу. ‘A Star is Born’ бол хайрын түүх. Би бол уран бүтээлч. Тиймээс бид сайн ажиллаж, хүн бүхнийг хуурч чадсан гэж бодож байна” хэмээжээ.