Хамгийн этгээд миссийн тэмцээнүүд

378

Гоо сайхны анхны тэмцээнийг хамгийн анх Эртний Грект бодож олсон гэлцдэг. Үнэхээр Олимпийн бурхад болох Гера, Афина, Афродита нарын тухай маргааныг мэдэхгүй хүн үгүй. Тэднийг шүүгчид Парист байсан бөгөөд гол шагнал нь гэж ганцхан алим өгч байсан гэдэг. Эндээс л хэрүүлийн алим гэдэг үг гарсан гэх.

Тэгвэл орчин цагт гоо сайхны тэмцээнүүд олширч, тэр хэрээр хамгийн хамгийн гэсэн бүхэнд өрсөлдөгчдийн тоо өссөөр байна. Эдгээр тэмцээний дотор гоо сайхны өвөрмөц тэмцээн олон бий.

Мина мисс

uzn_15108242902 Хамгийн этгээд миссийн тэмцээнүүд

Камбожид иргэний дайнаас хойш хуучин мина, бөмбөг маш их үлдэж, 44 мянга орчим хүн тахир дутуу болжээ. Тиймээс зураач Мортен Траавик тус улсын энэ асуудалд анхаарал хандуулах, хүн бүрт өөрийгөө “хамгийн үзэсгэлэнтэй, дур булаам” гэдгийг мэдрүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг анх санаачилжээ.

Ангол, Камбожид “Явган цэргийн эсэрг минаны мисс”-ийг сонгодог. Газарт булсан минанаас амьд гарсан бүсгүйчүүд энэхүү тэмцээний шагналд яг өөрт нь тохирсон протез авах эрхтэй болдог байна.

Гоо сайхны мэс заслын мисс

uzn_15109114129 Хамгийн этгээд миссийн тэмцээнүүд

Унгарт 2009 онд гоо сайхны мэс заслын амжилтаар үзүүлэх уралдаан зохион байгуулснаар эхэлж байжээ. Тус тэмцээнд өрсөлдөгч охид энгийн ботоксоор оролцоно гэж байхгүй. Харин ч том хөх, тонтгор сайхан өгзөг, тэгш хөлтэй болохын тулд гоо сайхны мэс заслын ширээн дээр хэвтсэнээ гайхуулцгаана. Энэ тэмцээнд гадаад төрх, орсон мэс заслынхаа чанараар тэргүүлсэн гоо бүсгүй Будапештэд байр бэлэглэжээ.

Шумуулан хөлний мисс, мистер

uzn_15109114698 Хамгийн этгээд миссийн тэмцээнүүд

Манай гарагийн бараг бүх хүн шумуулын шунгинаан, хазалтыг үзэн яддаг биз ээ. Тэгвэл Америкийн Техаст болдог нэгэн алдартай тэмцээнээр энэхүү бяцхан шавжаар гоо сайхны охь дээдийг бүтээлгэжээ. Үнэндээ энэхүү тэмцээнд оролцогчид хөлөө шумууланд хазуулах ёстой. Харин яг л шумуул шиг нарийхан хөл, ясан өвдөгтэй байх ёстой. Дээр нь бүтээлч байж, шумуулын дүрд орсон хувцас өмсөөд, хөлөө шумуулынх шиг будуулчихсан байхад түрүүлэх нь гарцаагүй.

Ёс суртахуун сайтай мисс

uzn_15109114961 Хамгийн этгээд миссийн тэмцээнүүд

Энэ бол зөвхөн гоё бие, хөөрхөн царайгаараа төдийгүй дотоод ертөнцөөрөө үнэлүүлдэг тэмцээн юм. Саудын Арабт 2008 оноос хойш “Ёс суртахуун сайтай мисс” тэмцээнийг явуулж байна. Хэрвээ тухайн охин ёс суртахуун сайтай гэр бүлээс гаралтай бол ялах магадлал өндөр гэсэн үг. Эндээс усны хувцас өмсөөд гунхсан хүүхнүүдийг олж харахгүй. Харин эцэг эхдээ хүндэтгэлтэй ханддаг бүсгүйчүүдийг сонгож, мөнгөн шагнал, бусад бэлгийг гардуулдаг байна.

Барби мисс

uzn_15109115280 Хамгийн этгээд миссийн тэмцээнүүд

Үүнийг том хөхтэй, нарийнхан бэлхүүстэй шаргал үстнүүдийн тэмцээн гэж битгий ойлгоорой. Энд жил бүр Барби хүүхэлдэйн шүтэн бишрэгчид бие биетэйгөө өрсөлдөж, хэний хүүхэлдэй хамгийн өвөрмөц үс засалттай, тансаг даашинзтай, гоё нүүр будалттай вэ гэдгийг тодруулдаг. Оролцогч хүүхэлдэй бүрт нэр, өөрсдийн бодож олсон мэргэжлийг оноодог байна.

Эм заан мисс

uzn_15109115538 Хамгийн этгээд миссийн тэмцээнүүд

Монгол хүүхнүүдээс лав “Эм заан мисс” болоорой гэвэл баярлах хүн гарахгүй л болов уу. Харин Тайландад бол энэхүү тэмцээнд өрсөлдөх охид цөөнгүй. Мөхөж буй зааны сүрэгт анхаарлаа хандуулах, туранхай л бол сайхан байдаг гэсэн ойлголтыг эвдэх зорилготой “Эм заан мисс” тэмцээнд 90 кг-аас дээш жинтэй хүүхнүүд оролцдог. Тухайлбал, “Эм заан мисс” тэмцээний ялагч Тарнрарин Хансаванг гэгч бүсгүй түрүүлэх үедээ 110 кг жинтэй байсан бөгөөд 1300 долларын шагнал хүртэж байжээ.

Тиффани мисс

uzn_15109115828 Хамгийн этгээд миссийн тэмцээнүүд

Тайландын Паттайяд 2004 оноос эхлэн нэгэн өвөрмөц гоо сайхны тэмцээн байнга зохиогдож байна. Энэ бол “Мисс Тиффани”. Тус тэмцээний оролцогчид нь хүйсээ солиулсан хүмүүс байх бөгөөд энгийн охид, хөвгүүдээс огт ялгарахааргүй байх ёстой. Жил ирэх тусам тэмцээний цар хүрээ нэмэгдэж, хамгийн сүүлд л гэхэд 15 сая хүн үзжээ.

Биеэ үнэлэгч мисс

uzn_15109116321 Хамгийн этгээд миссийн тэмцээнүүд

Мэдээж биеэ үнэлэхийн тулд гайгүй царай, биетэй байх шаардлагатай биз. Яагаад гэвэл биеэ үнэлэгчдэд гадаад үзэмж нэлээд чухал. Тиймээс тэдний дунд гоо сайхны тэмцээн зохиоход нэлээд хүч хөдөлмөрөө зарцуулж оролцож таарна. Гэхдээ энд хамгийн эртний мэргэжлийг сурталчлах гэж бус, ухаан, авьяас, нэрээ худалдаж оролцох зорилготой аж.

Хоригдол мисс

uzn_15109116641 Хамгийн этгээд миссийн тэмцээнүүд

Америкийн эмэгтэйчүүдийн хамгийн том хориход жил бүр уламжлал болгон зохиогддог өвөрмөц тэмцээн. Энд шүүгчдийн шалгуурт зөвхөн эмэгтэйчүүдийн гадаад төрх бус, ял, шийтгэл амсаж байх хугацаандаа биеэ хэрхэн авч явж байсан зэргийг харгалзан үздэг.

Сэтгэлзүйн дайны мисс

uzn_15109116951 Хамгийн этгээд миссийн тэмцээнүүд

Дэлхийн хоёрдугаар дайны ид үед буюу 1940-өөд оны эхээр АНУ-д энэ тэмцээн зохиогдож байжээ. Энэ тэмцээнд ялагчдыг хэрхэн шалгаруулж байсныг хэн ч санадаггүй. Гэхдээ л дайсны сэтгэлзүйн дайралтад хэр тэсч үлдэж чадах нь гол даалгавар байсан гэдэг. Энэ бол “Клингоны эзэнт гүрний мисс” хэмээх цэргийн эртний тэмцээний нэг хэлбэр юм.

Клингтоны эзэнт гүрний мисс

uzn_15109117419 Хамгийн этгээд миссийн тэмцээнүүд

Гадаад төрхөөрөө клингтоны зоримог төрхийг бүрдүүлж чадсан хүмүүсийг сонгодог.


Хамгийн этгээд миссийн тэмцээнүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex