Ургийн өсөлтгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх нь

Pregnant women

Утаа, эрүүл бус хоол хүнс, стресс зэрэг нийгмийн өвчлөлүүдийн уршгаар “өсөлтгүй жирэмслэлт”-тэй гэсэн шалтгаанаар удаан хүлээсэн үрийнхээ зулайг үнэрлэж чадахгүй болсон эхчүүд олширчээ. Үүнийг угтаа ургийн өсөлт саарах хам шинж гэж нэрлэдэг бөгөөд бие даасан эмгэг биш, эрхтэн тогтолцооны болон эх барихын эмгэг процесс дээр суурилан үүсдэг юм байна.

Хамгийн аюултай нь эх энийг огт мэдрэхгүй бөгөөд яг л хэвийн жирэмслэлт мэтээр үргэлжилдэг. Ургийн өсөлтгүй жирэмслэлт нь эхийн, ургийн гэсэн хоёр шалтгаантай байдаг.

Эхийн талаас:
- 17-аас бага 37-оос дээш насны бие давхар эхчүүд
- Мэргэжлийн хүнд хортой нөхцөл, хүнд хүчир ажил
- Сэтгэл зүйн хэт ачаалал
- Бие давхар үедээ архи тамхи хэрэглэх
- Бөөр, зүрх судас, дотоод шүүрлийн өвчин
- Үрэвсэлт өвчин болон архаг халдварт өвчин
- Эмэгтэйчүүдийн өвчтэй болон сарын тэмдэг тогтворгүй эхчүүд
- Өмнө нь зулбаж байсан, дутуу төрж байсан эхчүүд
- Амьгүй ураг, төрөлхийн гаж хөгжил
- Өмнө нь хүндрэлтэй төрж байсан эхчүүд
- Кесарь хагалгаа хийлгэж байсан эхчүүд
- Жирэмсний эрт болон хожуу үеийн хордлого
- Өмнө нь зулбахаар завдаж байсан
- Цус багадалттай
- Артерын даралт их болон бага

Ургийн талаас:
- Удамшлын өвчтэй
- Ургийн дотоод халдвар
- Бодисын дотоод халдвар
- Ихэсийн архаг дутмагшил байдаг.

Ургийн өсөлтгүй жирэмслэлтийг ЭХО болон дааврын шинжилгээгээр тогтоох боломжтой. 2 сартайгаас эхлэн ургийн зүрхний цохилт мэдэгдэх ёстой байдаг. Тиймээс ураг 2 сар хүрсний дараа л өсөлт хэвийн байгаа эсэхийг тодорхойлж болдог юм байна. Зүрхний цохилт сонсогдохгүй, эхийн жин нэмэгдэхгүй, ураг тухайн сарынхаа байх ёстой жиндээ хүрээгүй байвал ургийн өсөлт зогссон байх магадлалтай тул яаралтай арга хэмжээ авах ёстой.

Энэхүү аюултай эмгэгээс сэргийлэхийн тулд доорх арга хэмжээг авах хэрэгтэй.
- Жирэмсний хяналтад эрт орж, тогтмол үзлэгт хамрагдах
- ЭХО-д тогтмол үзүүлж байх
- Архи тамхинаас бүр мөсөн татгалзах
- Эмчийн зөвлөөгүй эм дур мэдэн хэрэглэхгүй байх
- Амин дэмээр баялаг эрүүл хоол хүнс хэрэглэх< br> – Витамин Е, С түлхүү хэрэглэж байх нь тустай.


Ургийн өсөлтгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх нь
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex