ХАЙРЛАХААР ШИЙДСЭН БОЛ ЭРГЭЛЗЭЭГ МАРТ…

238ac43940737cc3343889267d3581a9Үнэн сэтгэлээсээ инээж , уурлаж , баярлаж , гомддог хүнд би дуртай. Надаас хэрэв ямар нэгэн зүйл нуух шаардлагатай бол тэр нь түүний мэдрэмж л биш байгаасай гэж боддог.

Нэгэнт л хайрлана гэж хүссэн бол түүнд би таалагдах эсвэл үгүй , зан характер тохирох тохирохгүй , итгэл даах даахгүй , харилцаагаа үргэлжлүүлж чадах чадахгүй гэсэн олон янзын эргэлзээг ор тас мартаад өөрийн сэтгэл зүрхээ дага.

Түүний сэтгэл маргааш хөрөх байсан ч , ганцхан маргаанаар бүх зүйл өндөрлөх байсан ч , итгэлийг чинь алдаж голд чинь ортол гомдоох байсан ч , эсвэл зүгээр л түүнийг дахиж харахгүй байсан ч хамаагүй. Ухаанаа алдаж бас урьд хождын бүх явдлаа мартаад ганцхан түүнийг хайрла.

Эргээд бодоход “Би эргэлзээндээ хүлэгдээд дэндүү хашир зан гаргаснаас болоод сайхан хайрыг амталж чадалгүй алдаж дээ” гэж бодохын оронд “Би түүнийг хэмжээ хязгаартаа тултал нь хайрлаад , хэн хэндээ хамгийн сайхан цаг мөчийг бүтээлцэж явсан даа” гэж тунгаавал нүүрэнд чинь өөрийн эрхгүй инээмсэглэл тодрох болно.

Эргэлзээг март. Сэтгэлээ илчил. Очоод уулз. Тэврээд үнс. Муу талаа харуул. Юу чаддагаа ч үзүүл. Сэтгэл хөдлөлөө хэзээ ч битгий нуу. Бодол мэдрэмжээ цаг алдалгүй хэл.

Үзээд алд. Юу нь болохгүй гэж ?

2018 оны 3 сарын 3

Наранзул.


ХАЙРЛАХААР ШИЙДСЭН БОЛ ЭРГЭЛЗЭЭГ МАРТ…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: hydroxychloroquine antiviral Огноо: 9 September 2020 Reply

hydroxychloroquine antiviral https://chloroquine1st.com/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.