“ЯНХАН БАЙЛАА БИ”

Та бүгдийн амар амгаланг айлтгая. Өөрийн амьдралаасаа хуваалцаж охид бүсгүйчүүдэд

сургамж болоосой гэсэн дээ бичлээ. Гарчигнаас нь эхлээд л та бүхэн ойлгож байгаа байх. Гэхдээ би бахархаж байгаа юм биш шүү. Аав минь архинаас болж хайран сайхан ажил мэргэжил нэр хүнд нз нөхөд гэр бүлээ уландаа гишгишэн хүн байсан. Харин ээж минь эргэж харахгүй байхын аргагүй түмэнд гайхагдсан сайхан бүсгүй байсан гэдэг гэхдээ би 14 насандаа л аав ээжээсээ өнчирч тэргэнцэр дээр суудаг уруул татанхай дүүтэйгээ үлдсэн. Багасаа хичээл номдоо сайн ном унших дуртай охин байсан би энэ үед ажил хийж өөрийгөө болон дүүгээ тэжээхийн тулд сургуулиа орхих шаардлагтай болсон. Нагац ахынд байдаг байсан ч тэднийх бид 2-г үнэхээр тээр шаадаг байсан юм.

Эхнэрийнх нь дүү гээд нэг ах намайг үргэлж оролдоостой тэгэхдээ гэрийхнийгээ байхгүй үед. Бие муутай эрэгтэй дүү минь хөдөлж чадахгүй нүдэнд нь нулимас цийлэгнээд л тарчлан байж бид 2-н ноцолдооныг хардаг байсан. Дүүгийнхээ  үзэн ядсан тарчилсан тэр харцийг би хэзээ ч мартаж чаддагүй юм. Сүүлдээ эхнэр нь үглэсээр байгаад  бид 2-г нэг навсархай гэрт тусад нь гаргаж  тэднийхээс олддог байсан хумшан хоол олдохоо байсан доо. Тэр үед дэлхийн зөнгөөс айл бүрт шуудай гурил олгодог байсандаа тэрнийг нь аавын архины найз байсан багийн даргад учираа хэлж байж олж авдаг тэрнэгээр гамбир хайрч өл залгадаг байлаа.

Би тэгээд сургуулиасаа гарч нарийн боовны цэхи, оёдлын үйлдвэр гээд олдож болох бүх л ажлыг хийдэг байлаа. Тэр үед ангийхантайгаа тааралдух вий гэж үхтлээ ичдэг байсан болохоор  хамт сурч байсан ангийн охин гэнэт тааралдаад учиргүй саймшираад сүйд болохоор нь үнэхээр их гайхаж бас баярлаж байж билээ. Хүүхэд байж дээ. Манайхаар байнга орж гарч намайг дагуулан гоё газруудаар хоол идэж бас дүүд минь амттай юм авчирч өгдөг байсан болохоор ирэхэд нь үнэхээр их баярладаг болсон байсан бид 2.

Дүүг минь түрээд сүхбаатарын талбай үзүүлж бид 2-г дайлж байсныг марттдаггүй юм. Сүүлдээ намайг дагуулж том жиптэй ах нартай уулздаг боллоо. Гэхдээ архиар шахахад нь манай найз ууж чаддаггүй би өмнөөс нь ууя гээд намайг яаж ийж байгаад л гэрлүү минь явуулчдаг байсан. Тэгээд нэг удаа уламжлал ёсоороо дүүд минь амттан гэрт минь идэж уух юм авчирч гэрийн минь хаявчинд гудас дэвсээд архи задалж суухдаа надад би ч чи ч гэрийнхнээ тэжээх цаг болсон 2-лаа явж ажил хийе гэхдээ залуу нас хөөрхөн царайгаа ашиглах хэрэгтэй энэ тэр гэхэд нь би шууд л зөвшөөрсөн. Яагаад гэвэл оёдлын үйлдвэрийн би арай ядан 45000 төгрөг сардаа авчж байхад сэргэлэн найз минь нэг удаадаа л бараг 50000 төррөгний дайллага хийдэг байсан болохоор зөвшөөрсөн байх. За тэгээд залуу нас хөөрхөн царайгаа ашиглах ажил гэдэг нь сауны охидын ажил байваа. Тэр үед саун гэдэг нь жинхэнэ од болж байсан цаг. Хотийн төвийн нэг саунд бид 2 ажилд оров. Нээх ганган чамин хувцаслсан охидын дунд найзийнхаа хувцийг өмссөн би гэдэг хүн үнэхээр аймаар ичмээр мэдэхгүй ээ нэг л аймшигтай санагдаж байсан. Найз минь намайг бардам ихэмсэг байгаарай гээд захиад байсан болохоор би нээх юм ярьж чадахгүй эхний өдрийг өнгөрөөсөн. Ийм залуутай ингэж шаалцаад тийм залуутай тэгэж хийгээд гээд ярьж байгаа юм дандаа буруу сэдвийнх. Нээх аймаар богинохон юбка өмссөж, уруулаа будсан би тэднээс ялгарах юмгүй л сууж байсан байх.

Тэгж байтал саунд сууж массаж хийлгэнэ гэсэн эхний үйлчлүүлэгчид орж ирвээ. Хөлс тоосондоо дарагдсан 5 залуу орж ирэхэд тэндэхийн охид хойно урдаа ороод л алчуур саван барьж гүйлдэж аалигүйтэж эхлэв. Хэнээр массаж хийлгэх вэ сонгож болно гээд л залуучууд нь инээлдээд л маасайгаад л… Тэгтэл ногоон нүдтэй шар залуу нь охидын араар зогсож байсан намайг зааж энэ охиныг сонгож болохуу гэхэд нь би айсандаа болоод хөл минь өвдгөөрөө нугараж унах шахатлаа чичирчийг бөөлжих гэж байгаа мэт дотор муухай оргисныг мэдэрсэн юм. Тийм их айдас төрсөндөө тэр үед. Гэхдээ тэр залуу намайг яагаачгүй охидын зааж өгснөөр би нурууг нь илж хөлийг нь шөрмөсөө таттал базаж өгөхөд унтсан юмшиг л хэвтэж байснаа гэнэт эргэж чи энд хэзээ ажилд орсон бэ удаагүй байх тэ энд удах хэрэггүй би удахгүй ирж чамайг авнаа гэж билээ.

Тэгэхэд нь би ямар их баярлаж байсан гээч гэхдээ охид иймэрхүү залуучууд худлаа ш дээ гээл намайг унтраадаг байлаа. Дараа нь нэг 1-р эмэнлэгийн эмч гээд нэг өвгөн намайг авсан тэр өвгөн массаж хийлгэсэн болоод л дээр минь гарахад  би хувь заяандаа гутархын дээдээр гутарч гол зураад нулимасаа барьж дийлээгүй. Өглөө нь гэртээ харих замдаа дэлгүүр орж дүүдээ хамгийн дуртай юмнүүдыг нь авч очиход анх удаа ганцаараа хоносон тэрээр уурлаж юу ч идээгүй өнжиж билээ. Ингээд л муу нэртний амьдралаар 6 сар гүрийсний эцэст хураасан мөнгөөрөө тусдаа хашаа байшин авч дүүгээ аваад ахынхаас нүүсэн. Тэр газар ажилж байхдаа янз бүрийн амьдралтай олон охидыг харж байсан зарим нэг нь яг л над шиг амьдралаа нуруун дээрээ үүрч аргагүй эрхэнд энэ амьдралыг сонгосон нэгэн байхад зарим нь зүгээр л гэрээсээ дайжиж бие даах гэсэн охид байна. Нөгөө нь шоуны мөнгөө олж ядсан эсвэл зорьсон зорилгогүй зүгээр л өдөр хоногийг яажшүү хоолтой өнгөрөөх вэ гэсэн ч байна, энэ мэтчилэн олон сайхан охид  сауны гэсэн гуншингаар цоллуулдаг байлаа.

Гэхдээ л би тэр газар өнжих бүртээ л дотор бачимддаг минь ерөөсөө болихгүй би энд байх ёсгүй би өөр амьдралаар амьдрах ёстой хүн гэж дотроо шаналдаг байсан. Гэтэл нэг өдөр нөгөө ногоон нүдэт залуу минь үүрээр халамцуухан орж ирсэнээ намайг аваад саунд орсон хойноо найз нь хөдөө ажлаар яваад үнэхээр ирж чадсангүй уучлаарай одоо хэрвээ чамайг хүсвэл дагуулаад явж болно гэхэд нь би үг дуугүй дагаад л гарсан. Тэр үед нз хүүхэн минь надруу юу болоод хувцасаа боогоод байгаан наадах чинь  уйдхаараа л янхнаар чинь дуудаад хөөгөөд явуулна  гээд л хашгираад уурлаад байсан ч би тоогоогүй. Гэнэт дагаад гараад ирсэн хойноо одоо яах бол гэсэн айдас намайг эзэмдэж билээ. Одоо дүүтэйгээ хүүтэйгээ ханьтайгаа нэгэн уурхайг бараадан аж төрж байна. Дутах юмгүй сайхан амьдарч байна. Хань минь хэзээ ч намайг тэр эмэгтэйн хэлсэн шиг элдвээр хэлж байгаагүй. Бид хамтын амьдралаа эхлээд 6 жил болж байгаа хүү минь 3 настай дүү минь удахгүй солонгос явж эмчлүүлнэ. Хань минь хэлэхдээ чиний  минь айсан туулай шиг бүлтгэнэсэн харц намайг өөртөө дурлуулсан гэж ярьдаг. Одоо бол би тэр муухай газрыг үзэн яддаг ч тэнд үлдсэн охидыг бас найзийгаа үнэхээр их өрөвддөгдөө. Тэд ч бас тайван амгалан аз жаргалтай амьдралаа олсон байгаасай.эффективное продвижение поисковая оптимизация сайтапродвижениеtopodin.comскачать взлом вкчехол для ipad miniкредитные карты с деньгамиcasino gratis maquinas nuevasescort servicesmerit royal girneIs 888 casino safeгрупповые туры в танзаниюсрочно нужны деньги в долг в минскетанзани¤ нгоронгороденьги в долг 15000 рубвзять денег в долг калугагор¤щие путевки в турцию на май 2015килиманджаро тур из киевапродвижение в социальных сетях одессапример заполнения декларациитуры в черногорию в октябре 2015увеличить продажи в интернетеправила пересечения границы украиныблог продвижение сайтасантехника полотенцесушителиреклама на автомобиль ценаcar cover for 2013 jeep grand cherokee


“ЯНХАН БАЙЛАА БИ”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: G Огноо: 11 March 2014 Reply

Amidrald ni az jargal husey duu ni hurdan edgeesei

Нэр: Аянга Огноо: 25 February 2015 Reply

Халхын сайхан залууд баярлалаа. Сайхан монголжингоогийн итгэл, сэтгэлийг сэрээж амьдралын сайхныг мэдрүүлсэн сайхан залуу чамаар би бахархаж байна. САЙХАН амьдралын төлөө хамтдаа зүтгээрэй.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.