Бүсгүй таныг намхан харагдуулдаг хувцаслалтууд

Untitled-1_I2Jxlwn

Бүсгүй та ямар хувцас өмсвөл улам намхан харагдахыг мэдэж авъя.

Урт цамц.

Бөөрөнхий хоншоортой гутал.

Хурц хоншоортой туфль, гутал зэрэг нь таны хөлийг урт харагдуулах бол бөөрөнхий хоншоортой гутал сонгосноор улам л оготор харагдах гэнэ.

Нэвсгэр загвартай гадуур хувцас

Ялангуяа ийм хувцасыг олон давхарлаж өмсөх нь намхан хүнд зохимжгүй.

Цамцархуу даашинз

Тухтай боловч намхан хүнийг сайхан харагдуулахгүй.

Хэт том цүнх

Хэт том цүнх багтаамж сайтай ч таныг улам л жижигхэн харагдуулна. Жижиг тусмаа танд зохино.

Хайрцаг маягийн топ

Дээгүүр та юу ч өмсдөг байсан хайрцаг маягын шулуун эсгүүртэй байж яавч болохгүй.

Нэвсгэр, урт, сул торгон өмд болохгүй

Биеэ өндөр мэт харагдуулахын тулд ийм өмдийг торгон биш хатуу биетэй материалтайг сонгоорой.

Хөндлөн судал

Хичнээн аятайхан хувцас байсан ч таныг хөндлөн судал  улам л намхан, дээр нь махлаг харагдуулна. Босоо судалтай хувцас өмсвөл та 5 см илүү өндөр харагдаж чадна.

Урт юбка

Харамсалтай нь хөвөө захтай, унасан материалтай юбка танд зохихгүй. Хамгийн уртдаа өвдөг хүрснийг сонгоорой.

Вермуд шоорт !

Хоёрын хооронд түрийтэй

Бас л болохгүй. Үүний оронд шагайгаар татсан түрийтэй гутал аваарай.

Урд тал нь богино, ар нь урт даашинз, юбка бас л болохгүй.

Энэ тохиолдолд ч өвдөг хүрсэн урттайг сонго. Дүрмээ барь.

Хээтэй комбинзон

Энэ төрлийн хувцас өмсмөөр байвал дан өнгө зүгээр.

Шагайгаар оосортой туфль, сандаал

Хөлийн шагайгаар оосор орсон тохиолдолд таны хөлийг 2 хувааж харагдуулна. Энэ нь улам л богино харагдана гэсэн үг.

Урт макси юбка

Бяцхан охидын төрсөн өдрийн бялуун дээрх барби санаанд чинь орж байна уу? Бас дунд сургуульд цохидог хонх.

Томдсон жийнс

Зарим тохиолдолд загварлаг харагддаг ийм жийнс намхан бүсгүйд зохимжгүй. Биедээ яг таарсан, багахан сул загвартайг сонгоорой.

fashion.everyday.mn


Бүсгүй таныг намхан харагдуулдаг хувцаслалтууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.