Тэр өөр бүсгүйчүүд рүү мессеж бичээд байвал…

Хайртыгаа өөр бүсгүйтэй мессежээр харилцаж байгааг мэдэх нь хэнд ч эхлээд таатай санагдахгүй. Гэхдээ бид чинь ухаалаг бүсгүйчүүд шүү дээ. Ямар ч нөхцөл байдалд цэвэр сэтгэлийн хөдлөлөөрөө хандах ёсгүй гэдгийг мэднэ. Чиний хайрладаг эр сүүлийн үед утаснаасаа салахаа больсон бол, дараах 6 зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй.

1. “Нүүр тулсан ярилцлага” хий
Хэрэв тэр байнга өөр эмэгтэйчүүдтэй мессежээр харилцаад байвал чиний хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол шууд асуух! Ингэх хэцүү байж магадгүй л дээ, гэхдээ бүсгүйчүүд ээ шууд асууна гэдэг уурлана гэдэг үг биш гэдгийг санаарай. Хэрэв та хоёрын харилцаа албан ёсных мөн л бол, та хоёр бие биедээ нээлттэй илэн далангүй байх ёстой. Шүд зуун тэвчлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй. Түүнийг айлгаж орхилгүйгээр шууд л асуучих. Чиний сэтгэл дээрдэнэ!

2. Зуун хувь шударга бай
Түүнээс шууд асуусныхаа дараа, түүний өөр хүмүүстэй харилцаад байгаа нь чамд таалагдахгүй байвал шударгаар хэлчих! Шударга байх бол хайр дурлалд мөрдөгдөх ёстой шилдэг зарчим! Тэгээд ч чи түүнийг өөртөө илэн далангүй байгаасай гэж хүсдэг бол, чи өөрөө ч бас үзэл бодлоо илэрхийлж сураарай.

3. Түүнээс юу хүсэн хүлээдгээ хэл
Эрчүүдийн “учрыг олох”-ын тулд чиний хүсэл маш тодорхой байх ёстой! Чи түүнээс юуг хүсэн хүлээж байгаагаа, юуг шаардахгүй гэдгээ хэлэх ёстой. Ингэж гэмээнэ, тэр чиний итгэлийг алдахгүйн тулд ямар байх ёстойгоо ойлгох болно. Үүнийг хэлснээр, тэр ч бас чамаас юуг хүсэн хүлээдгээ, чамайг өөрт нь яаж хандаасай гэж хүсдэгээ нээлттэйгээр хэлж магадгүй.

4. Боль гэж хэл
Түүнтэй “нүүр тулсан ярилцлага” хийсний дараа ч тэр эмэгтэйчүүд рүү мессеж бичсэн хэвээр байвал газарт буугаад, зүгээр л боль гээд хэлчих. Тэр чиний найз залуу/нөхөр мөн биз дээ? Чи ч бас түүнд өөрийгөө өөр хүмүүстэй мессежээр харилцахгүй гэдэг амлалт өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлвэл тохиролцоо хий.

5. Чи түүнд итгэдэг үү?
Чиний өөрөөсөө асуух ёстой нэг асуулт бол, “Би түүнд итгэдэг билүү?”. Түүнийг өөр бүсгүйчүүдтэй харилцаж байсан ч, чиний түүнд итгэх итгэл алдрах уу? Чиний түүнд итгэх итгэл хэр бат бөх вэ? Хэрэв чи түүний хэлсэн үгэнд итгэж чадахгүй, өчүүхэн зүйлд ч хардаж өөрийгөө зовоогоод байвал, магадгүй та хоёр тохирохгүй хүмүүс байх. Эсвэл чамд бусдаас илүү өөрийнхөө дутагдлыг олж харах чадвар хэрэгтэй байна.

6. Мессежүүдийг нь уншиж болох эсэхийг асуу
Хэрэв дээр дурдсан аргуудаас аль нь ч туслахгүй бол, түүний өөр эмэгтэйчүүдтэй харилцсан мессежнүүдийг уншиж болох уу гэж асуу. Ядаж л тэднийг хоорондоо юуны тухай ярилцдагийг нь мэдээд авчихвал сэтгэл чинь амрах болно. Гэхдээ нууцаар шалгах хэрэггүй. Тэр үүнийг мэдвэл, хувийн орон зайнд нь халдсан мэт санагдаж магадгүй. Тиймээс эелдгээр зөвшөөрөл ав. Бүсгүйчүүд ээ, бүх эрчүүд “хуурамч амьтад” гэсэн бодлоосоо салахыг зөвлөж байна. Магадгүй тэр хамтран ажиллагчтайгаа чухал төслийн талаар хэлэлцсэн ч байж болно. Эсвэл түүний жирийн эмэгтэй найзад зөвлөгөө хэрэг болоод, түүнээс асуусан ч байж болно. Юм болгон олон талтай. Бүх зүйл дээр хардах сэтгэл төрөөд байвал, асуудлын гол нь чамд байж мэднэ.

 

 

Гоолингоо.мнраскрутка сайтаtopodinинтернет реклама что этопрограмма для взламывания паролей вай файаквалоо ценыпополнить кредитную карту альфа банкdagens vm matchervip escorts los angelesbedava casino video slotUk casino clubотдых в кении ценыденьги в долг без справоккредитная карта онлайн дельта банкотдых в танзании в сезон дождейдать деньги в долг под проценты распискатуры в танзанию altezza travelотдых в мае 2015 годаny caricature makerчерногория туры фотоказан алюминиевый купить россияcariacaturebirthday drawing for kidsпродвижение сайтов в гуглестроим дома калининградвсе виды глистовраскрутка сайтов


Тэр өөр бүсгүйчүүд рүү мессеж бичээд байвал…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.